
Тухайн орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 25-нд Кубын нийслэл Гаванад Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсаас экспортолсон Юй Тун зорчигч тээврийн автобусанд сууж, Хятадын тоног төхөөрөмж "гадаадад" үйлчилж байгаатай танилцав.
Жэнжөүгийн Юй Тун зоригч тээврийн автобус үйлдвэрлэгч компани нь нэлээд эрт Латин Америкийн болон Карибын тэнгисийн бүс нутагт байгуулагдсан Хятадын компаниудын нэг юм. Тус компани 2005 онд Кубын зах зээлд орсноос хойш Юй Тун брэндийн автобус Кубын автобус машины зах зээлийн 90 хувь гаруйг эзэлж, Кубын хүн болгон мэддэг Хятадын тоног төхөөрөмжийн брэнд болжээ.
Ли Кэчян компани нэгжүүдийн Куба дахь үйлдвэрлэл, борлуулалт болон үйлчилгээний байдлыг нарийн асууж танилцсан юм. Компанийн албан тушаалтан ерөнхий сайдад, сүүлийн 11 жилд Юй Тун компани Куба улсад 5000 гаруй автобус экспортолсон бөгөөд бүхий л эд ангийг бүгдийг Хятадын компани буюу хамтран хөрөнгө оруулсан компани улсын дотоодод үйлдвэрлэсэн. Үүний зэрэгцээ Юй Тун компани Кубын автомашин үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллаж, тухайн нутагт нь угсран үйлдвэрлэсэн 1600 гаруй ширхэг машиныг зах зээл оруулсан ба мөн бүгд Хятадын брэнд, технологиор бүтээгдсэн хэмээн танилцууллаа.
