Хятадын буудлагын тамирчин ялалт байгууллаа
2021-07-27 21:54
10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Хятадын буудлагын тамирчин ялалт байгууллаа.

Долоодугаар сарын 27-нд болсон Токиогийн олимпын наадмын 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Хятадын буудлагын тамирчин Ян Чянь, Ян Хаораний баг Америкийн багийг 17:13 харьцаагаар ялж, алтан медалийн эзэн боллоо.

Ян Чяний хувьд энэ удаагийн Токиогийн олимпын наадмаас авч буй хоёр дахь алт юм. Тэрээр 07-р сарын 24-ний өдөр Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд түрүүлж, Токиогийн олимпын наадмын анхны алтан медалийн эзэн болсон байдаг. Ян Хаорань ч олимпын алтан медаль авах мөрөөдлөө биелүүллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
