Долоон сар бэлтгэж, 2000 гаруй хүн оролцсон Хятадын төв телевизийн сар шинийн баярын үдэшлэг Хятадын уламжлалт битүүний шөнөөс шинийн нэгэн хүртэл үзэгчидтэй хамт байлаа. Хятадын айл өрх бүхэн битүүний шөнийн энэхүү үдэшлэгийг сонирхон сар шинээ 30 гаруй жил тэмдэглэж өнгөрүүлсээр иржээ. Хятадуудын жилийн турших баяр баясгалан, гуниг гутралыг хуваалцан, улс гүрнийхээ нэг жилийн ололт амжилтыг энэхүү урлаг соёлын тогтолтоор нийт олондоо харуулдаг. Хятадууд сар шинийн баяраар гэр бүлээрээ банш идэх уламжлалтай, энэхүү үдэшлэг нь хятадуудын хувьд битүүний хамгийн сайхан банш, бэлэг болдог бөгөөд дутагдаж болшгүй зүйл болсон юм.
Энэ оны төв телевизийн сар шинийн баярын үдэшлэг "Хятадын мөрөөдөл, улаагчин тахиа хаврыг мэдээлэх" сэдвийн хүрээнд, дуу бүжиг, хошин шог, үлгэр холбоо, цирк зэрэг баялаг агуулгатай уран сайхны тоглолт болж, хятадуудын магнайг тэнийлгэж билээ.
Жил бүрийн уламжлалт битүүн болохтой зэрэг хятадууд халуун ам бүлээрээ нэг дор хуран цугларч, хамтдаа банш иддэг. Энэхүү сар шинийн баярт зориулсан үдэшлэг нь хятадын баяр хөөрт хөг нэмэн, шинэ оноо угтаж, гэр хотлоороо баясан хөөрөлддөг юм.
Хятадын төв телевизийн сар шинийн баярын үдэшлэг хятадуудын магнайг тэнийлгэв
2017-01-29 14:47
Хятадын төв телевизийн сар шинийн баярын үдэшлэг хятадуудын магнайг тэнийлгэв.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
