solongonews
Хил дамнасан цахим худалдааны анхны галт тэрэг зорчлоо
2022-03-04 16:39
Хятад улсын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн анхны хил дамнасан цахим худалдааны галт тэрэг зорчлоо.

Гаалийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлснээр 02-р сарын 27-ны өдөр Шиньжяны Алашанкөү боомтоос манай улсын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн анхны хил дамнасан цахим худалдааны галт тэрэг хөдөлсөн байна. Энэ оны 02-р сард Төрийн зөвлөлөөс 27 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулснаас хойш Хятад улсаас гаргасан анхны хил дамнасан цахим худалдааны галт тэрэг нь энэ юм.

Энэхүү галт тэрэгний тээвэрлэж буй бараа нь Жянсү, Жэжян зэрэг газраас нарны эрчим хүчний хэрэгсэл, ган дагалдах хэрэгсэл, даавуу, нэхмэл эдлэл, угаалгын өрөөний бүтээгдэхүүн, гал тогооны бүтээгдэхүүн, жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн бөгөөд нийт барааны үнэ нь 884,000 орчим ам.долларт хүрч байна.

Өрөмчийн гаалийн газар хил дамнасан цахим худалдааны илгээмж тээвэрлэх саадгүй нэвтрэх  ногоон гарц байгуулж, гаалийн бүрдүүлэлтийн "7 х 24 цаг" үйлчилгээ үзүүлж, хил дамнасан цахим худалдааны тусгай цонх, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо ажилтан тохируулж, гаалийн асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй цаг тухайд нь харилцаж байна. Үүгээр дамжуулан хил дамнасан цахим худалдааны экспортын илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг үр ашигтай байхыг баталж байна. 

“Бид төмөр зам болон хил дамнасан цахим худалдааны компаниудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хил дамнасан цахим худалдааны хөгжлийг ахиулах төрөл бүрийн арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж, бараа ирсэн тэр даруйд нь гаалийн бүрдүүлэлт хийдэг” гэж Алашанкөү гаалийн иж бүрэн бизнесийн нэгдүгээр хэсгийн хэлтсийн орлогч дарга Ян Чянь ярилаа.

Алашанкөүгийн хил дамнасан цахим худалдааны том дата платформын тоо баримтаас үзвэл 02-р сарын 26-ны байдлаар Алашанкөүгийн хил дамнасан цахим худалдаа нийт 79 сая 190 мянган ширхэг тасалбар экспортолж, 1 тэрбум 603 сая юаньд хүрч, 508 мянган аж ахуйн нэгжид үйлчилжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл