solongonews
“Миний сайхан Сөнид” сар шинийн концерт
2016-01-14 10:19
Сөнид баруун хошууны “Миний сайхан Сөнид” сар шинийн концертыг зураглав.

Ойрын өдрүүдэд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид Баруун Хошууны Улаан Бичин жилийн сар шинэд зориулсан “Миний сайхан сөнид” 2016 оны цагаан сарын уран сайхны концертыг амжилттай зураглав.

Сөнид Баруун Хошууны улаан бичин жилийн сар шинийн уран сайхны концерт нь соёл иргэншлийн дуулал, зол жаргалын хавар, эв нэгдлийн эгшиг гурван агуулгаас бүрдэж, Сөнид ардын уртын дуу, холбоо, жүжиг, уран уншлага, бүжиг зэргийг багтаасан байна. Нийт 19 тоглолтоор Сөнид Баруун Хошууны соёл урлагийн гайхамшгийг олон түмнээ танилцуулсан байна.

Концертын үеэр Хятад улсын Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин Сөнид нутагтай Оюунбилэг, Тогоодай нар ая дуугаа өргөн барьсан байна.

Дашрамд дуулгахад концертыг цагаан сарын үеэр Өвөр Монголын Монгол Одон телевизээр үзэгч түмний мэлмий сонорыг мялаах болно.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mongol.cntv.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл