solongonews
Монгол Улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна
2019-03-27 10:53
Монгол Улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 02-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч 03-р сарын 25-ны өдөр мэдээлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилна хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуан мэдээлжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл