Гэрээнд гарын үсэг зурах ёслол саяхан Египетийн нийслэл Каир хотноо болов. Хятадаас Египетэд суугаа Элчин сайд Ляо Личян, Египетийн Олон улсын хамтын ажиллагааны сайд Раниа Масат нар хоёр орны засгийн газрыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурав.
Ляо Личян гарын үсэг зурах ёслол дээр:
- Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь Хятад, Египетийн хөгжлийн хамтын ажиллагааны салбарын чухал шинэ амжилт болох юм, мөн Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээн дэх дээд зиндааны ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал илрэл юм. Хятад, Африкийн хамтын ажиллагаа, "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд Хятад, Египет эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, мэдээлэл холбоо хийгээд сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, Рамадан сарын 10-ны өдрийн хотын хөнгөн төмөр зам болон Египетийн хиймэл дагуулын угсран нэйгтгэх туршилтын төвийг багтаасан хамтын ажиллагааны олон чухал төслүүдийг хамтдаа хэрэгжүүлж, баялаг үр бүтээл олов. Хятад улс Египеттэй хамтаар НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэж, дэлхийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд хүчтэй түлхэц өгөхөд бэлэн байна гэж хэллээ.
Масат:
- Хятад улс бол Египетийн хөгжлийн хамтын ажиллагааны хамгийн чухал түншүүдийн нэг юм. Египетийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны дэмжлэг үзүүлж, ялангуяа цар тахлын үед Египетэд харамгүй тусалсан Хятад улсад талархаж байна, энэ нь хоёр орны гүн найрамдал хийгээд чин сэтгэлийг бүрэн харуулж байна. Хятад улсын хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг Египет өндрөөр үнэлж байна гэж хэлсэн байна.
