solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян, АНУ-ын Мичиган муж улсын даргатай уулзав
2017-08-02 11:43
Жүн Наньхай төрийн ордонд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 1-ний үдээс хойш Хятадын Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн урилгаар Хятадад айлчилж буй АНУ-ын Мичиган муж улсын дарга Рик Снидерийг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятад, Америк нь тус тус дэлхийн хамгийн  том хөгжиж буй орон ба хамгийн том хөгжсөн орны хувьд ашиг сонирхлын уялдаа  улам гүнзгийрч, хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө хамаагүй их юм.  Хятад, Америкийн харилцааны хөгжил хоёр оронтой холбогдохоор барахгүй дэлхий  дахинд чухал нөлөөтэй. Он гарснаас хойш Хятад, Америкийн төрийн тэргүүн хоёр  удаа амжилттай уулзаж, хоёр орон олон давхаргын яриа хэлэлцээр, солилцоо өрнүүлж,  хоёр талт харилцаа тогтвортой хөгжлийн байдлаа хэвээр хадгалав. Америкийн талтай  харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байх үндэс суурин дээр ойлголцол итгэлцлээ  тасралтгүй нэмэгдүүлж, чухал салбарын бодитой хамтын ажиллагааг урагшлуулан  Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортойгоор хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн  гэсэн байна.

   Рик Снидер:

- Америк, Хятадын харилцаа хамтын ажиллагаа нь  харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх зорилготой. Мичиган муж улс эдийн  засгийн өсөлтийн  хэлбэрийг өөрчлөх явцдаа  Хятадтай хамтран ажиллаж ихээхэн  ашиг хүртсэн юм. Хятадтай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг талын  хамтын ажиллагааг цаашиж өргөжүүлж, даяаршил, шинжлэх ухаан технологи, аж  үйлдвэрийн хувьсгалыг дагаж, боловсруулах ажил төрлийн шинэчлэл болон  шийдэх, үүдэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өндөр зэрэглэлийн нэн олон ажлын  байр бий болгохыг хүсэж байна. Энэ нь Америк, Хятадын харилцан ойлголцол, хоёр орны харилцааг ахиулахад ч ашигтай гэдэгт эргэлзэхгүй байна гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл