solongonews
Цэгээ боомтоос цуурайтсан хөгжлийн хүчит дуун
2017-06-23 21:39
Зургаадугаар сарын 9-ний өглөө бид Цэгээ боомтыг чиглэсэн билээ.

Цэгээ боомт Орос, Монголтой нэвтэрсэн, Европ Азийг холбож, Хятад улсын торгоны замын аж ахуйн бүс, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын баруун жигүүр, дөрөвдүгээр зурвас олон улсын Европ Азийн хуурай газрын гүүр холбоосны шинэ эхлэлийн чиг, Хятад улсын баруун хэсгийн нөөцийн арилжааны төв, Өвөр Монголын баруун хэсгийн умардад нээлт хийх, гадаадтай хамтын ажиллагаа явуулах жишээ үзүүлэх орон болно.

Одоогоор Цэгээ боомт нь Өвөр Монголын гуравдугаар том хуурай замын боомт, Хятад, Монгол хоёр улсын чухал арилжааны боомт болохын зэрэгцээ умардад нээлт хийх чухал өртөө болов.

Сүүлийн хоёр жилд Эзнээ хошуу ба Монгол Улсын хил дагуух аймаг хамтран монгол шатар, бөх, сур харвах, Хятад, Монголын өвлийн улирлын олон улсын хээрийн уралдаан, уран сайхны үдэшлэг зэрэг баялаг агуулгатай соёл спортын үйл ажиллагаа зохион байгуулж, Монгол Улсын иргэд ч идэвхтэй оролцдог болжээ. Энэ жил Хятад, Монгол хоёр улс хамтран хуулийн боомтыг байгуулах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Энэ үеэр хоёр улсын хуулийн ажилтнууд хилээр өнгөрч байгаа жолооч нарт хууль дүрмийн мэдлэгийг хүргэж, зарим зүйлийг тодруулан өгчээ. Мөн “Хятад, Монголын олон улсын хүүхдийн цэцэрлэг” байгуулж, өнгөрсөн жилийн 9 сард өрхөө сөхөж хоёр улсын тавиад хүүхдийг халуун элгэндээ тослоо. Цаашид хүүхдүүд олон болоход хүрвэл бага сургууль байгуулах талын ажлыг ч тусгажээ. Эм эмнэлэг эрүүл мэндийн талаар боомт дээр хүрээ хэмжээгээр том олон улсын монгол эмнэлгийг байгуулах төслийн ажлыг эхлүүлжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл