Швейцарын Женевт төв байртай дэлхийн эдийн засгийн форум 03-нд зарлахдаа, дэлхийн цар тахал хүндэрч буйг харгалзан уг форумын 2021 оны онц хурлыг 08-р сарын 17-20-ны өдрүүдэд хийхээр хойшлууллаа гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форум мөн өдөр сонсгол мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, тус форум нь Сингапурын засгийн газар хурлын аюулгүй үр дүнтэй байдлыг баталгаажуулах талаар хүчин төгөлдөр арга хэмжээ авна гэдэгт итгэл дүүрэн байгаа бөгөөд Сингапур цар тахалд үр ашигтай хяналт тавина гэдэгт итгэлтэй байна. Гэвч хурлын өдөр хугацааг өөрчилсөн нь дэлхийн цар тахлын байдал хүндэрч буйг харуулж байна. Цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд аяллын хязгаарлалт тогтоосон нь оны эхний хагаст цахим бус хурал хийхэд хүндрэлтэй байна. Үүнээс гадна тусгаарлах арга хэмжээ болон агаар аяллын дүрэм тогтоол нь хуралд оролцогч дэлхийн олон газрын төлөөлөгчдийн бэлтгэл ажлын цагийг нэмэгдүүлж байна гэжээ.
