solongonews
Чөлөөт худалдааны бүсийн импорт, экспортын хэмжээ 19.4 хувь, гадаад худалдаа 18.1 хувь байна
2023-05-12 16:55
Хятадын Чөлөөт худалдааны бүсийн импорт экспортын хэмжээ 19.4 хувь, гадаад худалдаа 18.1 хувь байна

Хятад улс Худалдааны чөлөөт бүс туршиж ажиллуулсан туршлагаа дүгнэлээ. Үр дүн нь Хятадын гадаад худалдаа, гаднын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахыг эрэлхийлж, хөгжлийн шинэ хүч бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин өмнөхөн мэдэгджээ.

Энэ оны  эхний улиралд чөлөөт худалдааны бүсийн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт татсан хэмжээ хурдацтай нэмэгджээ. Чөлөөт худалдааны 21 бүсийн импорт, экспорт 1.8 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдэж, Хятадын дундаж хэмжээнээс 1.8 нэгж дээгүүр болжээ. Гадаадын хөрөнгийг 71.9 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар нэмэгдэж, Хятадын дундаж хэмжээнээс 17.2 нэгж илүү болжээ. Чөлөөт худалдааны бүсийн импорт, экспортын хэмжээ 21 муж, өөртөө засах орон, хотуудын хэмжээнд 19.4 хувийг эзэлж, гадаад худалдаа 18.1 хувийг эзэлж байна.
Шү Жюетин хэлэхдээ “Энэ жил чөлөөт худалдааны бүсийн 10 жил болж байгаа тул Худалдааны яам цуврал арга хэмжээ зохиож, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд чөлөөт худалдааны бүсийн бүтээлч бодлогуудыг танилцуулж, хөгжлийн боломжийг хуваалцана” гэжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл