
Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хэвлийн хуралд Сангийн яамны олон улсын санхүүгийн төвийн дарга Зөү Чаян-Ү: Өнгөрсөн 10 жилд БРИКС-ийн таван улс нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх механизм бий болгож, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин, боломж нөхцөл сайжирчээ. БРИКС нь хөгжиж буй улсуудын хамтын ажиллагаа, глобал эдийн засгийн чухал талбар болон хөгжиж, дэлхийн нийтэд нэр хүндтэй болсон юм гэжээ.
Зөү Чаян-Ү : Жил тутмын удирдагчдын уулзалтаар удирдамж болгосон, БРИКС-ийн сайд нарын хэмжээний хэлэлцээний механизм 20 гаруй төрөл байгаагаас Хятадын 20 гаруй яам хороод БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд оролцож байна. Банк санхүүгийн хамтын ажиллагаа маш олон механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Сүүлийн жилүүдэд, БРИКС-ийн орнууд банк санхүүгийн сэдэвт хэлэлцээ байнга эрчимжиж, зөвшилцлөө бэхжүүлснээр банк санхүүгийн салбар ажил хэрэгч үр дүнд хүрч, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжин, глобал засаглалыг сайжруулах талаар чухал хувь нэмэр оруулсан юм.
Өдгөө, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тодорхой бус, тогтворгүй хүчин зүйл үргэлжилж, даяаршлын эсрэг болон худалдааны ивээх үзэл мөн л оршиж байна. БРИКС-ийн орнуудын дотоодын эдийн засгийн хөгжлийн байдлаас үзвэл, улс орнуудад тогтвортой өсөлт, бүтцийн өөрчлөлт зэрэг дарамтад тулгарч, маш олон сорилтод нүүрлэж байна.
Үүнд холбогдуулан Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны гадаад эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Е Фүжин: БРИКС-ийн орнууд инновацийн болон нээлттэй хамтын ажиллагаа өрнүүлж, эдийн засгийн түншлэлийн стратегийг цаашид хэрэгжүүлж, хөгжлийн стратегиа харилцан холбоон эрчимжүүлж, шинээр хөгжиж буй зах зээлийн боломж зэрэг 6 талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, өөрийн болон дэлхийн хөгжилд тулгарч буй сорилтуудыг хамтдаа даван туулах ёстой хэмээн сануулжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Олон орон 2020 оноос өмнөх худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны замын зургаа эртхэн боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Урьдаар харилцан хөнгөлөлттэй худалдааны хөрөнгө оруулалтын байршуулалт хийхийг бодолцож болно. ДХБ-ын амлалтын үндсэн дээр харилцан гаалийн саадыг багасгаж, урьдаар бодит үр дүнд хүрч, дараа нь БРИКС-ийн орнуудын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн талаар бодох ёстой гэжээ.
Удалгүй болох гэж буй БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9-р уулзалт БРИКС-ийн орнуудын худалдааны түншийн харилцааг гүнзгийрүүлж, саруул ирээдүйг нээх уриан дор болох юм. Энэ нь БРИКС-ийн орнуудын түншийн харилцаагаар БРИКС-ийн орнуудын хөгжлийг улам ахиулж, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг биелүүлж, дэлхийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог сайтар байгуулж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгон, энх тайвны өр, хөгжлийн өр, засаглалын өр хэмээх гурван бэрхшээлтэй сэдвийг зохицуулах зорилготой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Жоу Чян-Үгийн танилцуулснаар, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэх болно. Макро бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх, Их хорийн хүрээн дэх санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банк, засгийн газар болон нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагааны РРР-ын салбар, татвар, мөнгөн гүйлгээ зэрэг салбарыг ахиулах зэрэг багтаж байна гэжээ.
