Эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр Италид цахилгаан, газын үнэ сүүлийн үе огцом өсчээ. Үүнд цахилгааны төлбөр 10-р сарын 01-ээс 29.8%, газын төлбөр 14.4 хувиар өссөн байна. Европын өнөөгийн эрчим хүчний хямрал, өөрчлөлт нь Итали болон ЕХ олон улстай цаашид хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна гэж Италийн шинэ технологи, эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэсний агентлагийн эрчим хүчний шинжээч Франческо Грачева үзсэн байна.
Сүүлийн үеэс Италид цахилгаан, газын үнэ огцом нэмэгдсэн байна. 10-р сарын 01-нд Засгийн газраас гурван тэрбум еврогийн санхүүжүүлэлт хийсэн боловч цахилгааны төлбөр 29.8%, шатахууны үнэ 14.4 хувиар өссөн хэвээр байна. Хэрэв Засгийн газрын оролцоогүй байсан бол цахилгаан, газын үнэ тус тус 45%, 30% -иар өсөх болно гэж Италийн Эрчим хүчний сүлжээ, Байгаль орчны хяналт удирдлагын газар онцолжээ. Үүнээс гадна Италид автомашины зориулалттай байгалийн хийн үнэ 2 еврогоос давж, бараг хоёр дахин нэмэгджээ.
Италийн Шинэ технологи, эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэсний агентлагийн эрчим хүчний шинжээч Франческо Грачева хэлэхдээ "Европын эрчим хүч нь байгалийн хийд ихээхэн түшиглэдэг. Энэ удаагийн эрчим хүчний үнийн өсөлт нь байгалийн хийн хангамж хүрэлцээ муутай зэрэг эдийн засгийн хүчин зүйлээс гадна бүтцийн хүчин зүйлүүд ч бий".
"Байгалийн хийн зах зээлийн хямрал нь цахилгаан, газын үнийн өсөлтийн үндсэн шалтгаан болсон бол бүтцийн хүчин зүйл ч бий. Үүний нэг нь байгалийн хийн нийлүүлэлт хүрэлцээ муутай байгаа. Энэ нь холбогдох салбаруудад хөрөнгө оруулалт хийгээгүйгээс болж, эрэлт хэрэгцээний өсөлт, нийлүүлэлтийн өсөлт хоорондоо зохицолдохгүй байдал үүссэн байна.
Эрчим хүчний хямрал, түүхий эдийн үнийн өсөлт нь халдварын дараах Европын эдийн засгийн сэргэлтэд хүндрэл авчирсан юм. Италийн үйлдвэр худалдааны холбооны сүүлийн өдөр гаргасан статистик мэдээгээр татвар хураамж, ирээдүйн хэрэглээний үнийн өсөлт, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх зэрэг асуудлын улмаас аж ахуйн нэгж, гэр бүлийн тал хувь нь эдийн засгийн сэргэлтэд асар их эргэлзээтэй байна. Хэрэв эрчим хүчний хямрал энэ маягаар үргэлжилсээр байвал энэ нь аажмаар бусад үнэд нөлөөлж, инфляцийг бий болгож мэднэ гэж Франческо Грачева үзсэн байна.
"Сөрөг нөлөөг хэлэхэд арай эрт байна, харин эрчим хүчний хямралын үргэлжлэх цаг хугацаанаас шалтгаална. Одоогийн байдлаар Европын зарим аж үйлдвэр, химийн аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ түр зогсоосон буюу багасгасан байна. Хэрэв үнэ ийм өндөр хэвээр байгаад байвал нөлөөлөх нь лавтай, үүний улмаар бусад үнэд сэдэлт өгч, инфляци бий болгож, дараа нь макро эдийн засгийн бодлогын шийдвэрлэх хүчин зүйл болж мэднэ. "
2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оныхоос 55% хувь бууруулах зорилтыг 2020 онд ЕХ санал болгов. Одоогийн байдлаар, Италийн эрчим хүчний бүтцэд, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан эрчим хүч нь тус улсын эрчим хүчний 70 гаруй хувийг эзэлсээр байна. Грачева хэлэхдээ, нүүрстөрөгч бага ялгаруулдаг байгалийн хий нь Италийн эрчим хүчний тэргүүн сонголт болсон боловч түүний эрчим хүчийг нүүрстөрөгчгүйжүүлэх үйл явц нь ЕХ-ны дэвшүүлсэн зорилтоос хол зөрөөтэй байна. Иймээс Итали болон ЕХ-ны эрчим хүчний өөрчлөлт нь олон улстай цаашид хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна гэжээ.
"Одоогоор манай эрчим хүчний өөрчлөлт хамгийн хүндрэлтэй үедээ байна, ялангуяа ЕХ-ны шийдсэн 2030 он гэхэд нүүрстөрөгчгүй зорилтыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 55 хувь бууруулах зорилт нь Италийн өнөөгийн нүүрстөрөгчгүйжүүлэх үйл явцын шаардлагад хараахан хүрч чадаагүй байна. ЕХ эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэлхийн бусад орнуудын дэмжлэг туслалцааг олно гэдэгт найдаж байна. Тиймээс энэ чиглэл рүү хичээн ажиллах нь маш чухал, харин үүдээ хаагаад суух биш гэж би хувьдаа бодож байна.
