solongonews
Хятадын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 68.63 тэрбум юаньд хүрчээ
2020-06-24 16:12
Хятадын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 68.63 тэрбум юаньд хүрчээ.

Хятадын 05-р сарын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 68.63 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар нэмэгдсэн байна. Эхний таван сард Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 355.18 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувь буурсан байна.

Эхний таван сарын байдлаар Хятадын өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 2 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнээс мэдээллийн үйлчилгээ, цахим худалдаа үйлчилгээ, судлан хөгжүүлэх болон дизайн үйлчилгээ 42.3, 67.9, 49.8 хувиар тус тус өссөн байна. Томоохон эдийн засаг, бүс нутагт "Бүс ба Зам" дагуух улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6 хувь, АСЕАН-ы гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар өссөн ажээ.

Эхний 5 сард Хятад дахь дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 157 улс, бүс нутгийн 3570 аж ахуйн нэгжид 296.27 тэрбум юанийн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. “Бүс ба Зам” дагуух улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа тогтвортой өсөлтийг хадгалсаар байна. Эхний таван сарын байдлаар “Бүс ба Зам” дагуух орнуудаар Хятадын хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 6.53 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар нэмэгдсэн байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл