solongonews
Гадаад нээлтийн шинэ тогтолцоог буй болгоно
2016-12-19 20:41
Нээлт хийх нь Өвөр Монголын иргэдийг чинээлэг болгож Өвөр Монголыг хүчирхэгжүүлэх бодлого болно.

 Дотооддоо найман муж оронтой холбогдож, гадаадад  Орос, Монгол хоёр улстай хөршилж байгаа байршлын давуу талаа түшиглэн “Гурван их стратеги”-ийн алтан боломжийн дагуу шинийг сүвэгчилж, шинэ байдалд зохицон ашигтай байдлыг олж урагшлах нь шинэ нөхцөл байдалд зохицож Өвөр Монголын хэлбэрээ өөрчлөн хөгжих бодитой шаардлага болно.

Нэг. Өвөр Монгол бүх талаар нээлт хийх нөхцөл боломжтой тул умард, зүүн, өмнө, баруун зүгт нээлт хийж, дөрвөн зүгт зохицуулан ахиулахыг зэрэг хийх хэрэгтэй. Өвөр Монгол ийм нээлт хийх нөхцөлтэй юм.

1. Өвөр Монгол нь Хятад улсын умард хязгаарт байрлаж, зүүн хойд орон, умард орон болон баруун хойд орныг хөндөлсөж, найман муж оронтой хөршлөн Орос, Монгол хоёр улстай хил нийлж, хилийн шугам нь Хятад улсын эх хуурайн хилийн шугамын 19.4 хувийг эзэлж байна. Төмөр зам, авто зам болон агаар аяллын 18 боомттой. Хятад улсын умардад нээлт хийх чухал байр суурийг эзэлж байна. 

2. Хятад, Монгол, Орос гурван улс хамтран “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах төлөвлөлтийн хөтөлбөр"-т гарын үсэг зурж, хамтран ажиллах зорилго зорилт, цар хүрээ, зарчим, хэрэгжүүлэх тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг нарийн агуулгыг тодорхойлж, умардад нээлт хийх талыг ахиулах нөхцөл нэлээд боловсронгуй болжээ.

3. Өвөр Монгол нь баруун орныг нээн хөгжүүлэх, зүүн хойд орныг хөгжүүлэх, Бө Хай тэнгисийг хүрээлсэн эдийн засгийн бүсийн чухал бүрэлдүүн хэсэг болж, Хятад улсын дотоодын орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх орон зайгаар өргөн дэлгэр байна. 

4. Хятад улсаас "Нэг бүс нэг зам”, Бээжин, Тяньжинь, Хэбэйг зохицуулан хөгжүүлэх, Хөхмөрний эдийн засгийн бүс зэрэг гурван их стратегийг идэвхтэй ахиулж байгаа нь Өвөр Монголын хөгжсөн газар нутгийн аж үйлдвэрийн шилжилтийг идэвхтэй хүлээн авахад бат бэх суурийг тавьжээ.

Хоёр. Бүх талаар нээлт хийх байршлыг идэвхтэй сүвэгчлэх хэрэгтэй. Бүх талаар нээлт хийх шинэ байршлыг идэвхтэй сүвэгчлэхэд боомтын тархалтын онцлог ба зам тээврийн гол шугамын тулгуур нөхцөлийг бодож, түшиж болох эдийн засгийн хүйс газар байх эсэхийг ч бодох хэрэгтэй. Үүнд заавал Хятад улсын дотно гаднах хоёр том талыг нэгдсэн байдлаар төвлөрүүлж, "Хөххот, Бугат, Ордос"-оор хүйс болгон Бээжин-Бугат, Бугат-Ланжөү, Ланжөү-Шиньжян, Линхэ-Цэкэ-Хами, Бугат-Чичихаар, Яргай- Бугат-Жинин-Тунляо-Мүгдэнгээр залгагдаж, зүүн баруун зүгт нээлт хийх коридороор түшиг болгон зүүн зүгт зүүн хойдын эдийн засгийн оронтой залгагдаж, Оросын баруун хэсэг ба Япон, Солонгос улс хүртэл үргэлжилж, баруун зүгт Шиньжянтай залгагдаж, дундад Ази, баруун Ази хүртэл үргэлжлэхийг шаардана.  Жинин-Эрээн, Цэкэ-Жя Юйгуан, Жинжөү-Цаоян-Улаанхад-Шилийнгол-Зүүн Хатавч, Манжуур-Хайлаар-Чичихар зэргээр холбогдож, өмнө зүгт Тяньжин боомт зэрэг чухал боомттой залгагдаж, умард зүүн хойд Ази, дундад Ази болон Европ тивтэй холбогдох болно.

Гурав. Өвөр Монгол нь хөрш зэргэлдээ улс орнуудтай олон салбарт харилцан ашигтай хүртээмжтэй, бодит ажил хэрэг болгох хамтын ажиллагааг ахиулж, эх хуурай далай тэнгисээр холбогдсон гар гараа холбосон, зүүн баруун хоёр чиглэлээр нээлт хийх шинэ байршлыг цогцлох хэрэгтэй. Дараа нь Өвөр Монголоос Хонконг, Мако, Тайван болон зүүн өмнөд Ази хүртэл хамтын ажиллагаа өрнүүлж, өмнө зүгт нээлт хийх орон зайгаа өргөтгөх болно. Дундад Ази, баруун Ази ба Европ тивтэй эдийн засгийн бизнес худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлж, баруун  зүгт нээлт хийх олон улсын бизнес худалдааны шулуун замыг цогцлон байгуулах шаардлагатай. Үүнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Европ Азийн шулуун замыг цогцлон аж үйлдвэрийн хөгжлийн орон зайгаа өргөтгөж, соёл иргэншлийн солилцоогоо чангатган нээлт хийх түвшинг бататган дээшлүүлж, хамтдаа цэцэглэн хөгжих хэрэгтэй.

Харилцан ашигтай хамтран ашигтай хүртээмжтэй байхыг баримтлан Бээжин, Тяньжин, Хэбэй, Ляонин, Гирин, Хармөрөн зэрэг газар нутгийн хөгжилд бүх талаар уусаж, далай дагуу орны тэргүүний аж үйлдвэрийн шилжилтийг идэвхтэй хүлээн авч, хуурай зам далайн замаар хамтран тээвэрлэх загварыг хөгжүүлж, боомт нэвтрүүлэхийг нэг цогц болгох ажлыг түргэтгэн ахиулж, далай дагуу, гол мөрөн дагуу, хил дагуу, дотор газрын хамт Хятад улсын цар хүрээн дэх олон зэрэглэлийн нээлт хийх байршлыг бүрдүүлэх хэрэгтэй.

Нээлт бол өргөн хүрээний гадаад нээлт болно. Хятад улсын дотоод гадаадад хоёр зах зээлийн хоёр төрлийн нөөц баялгийг ашигласан нээлт болно. Энэ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарч байдаг.

1. Өвөр Монгол "Гарч явах" ба "Оруулан авчрах"-ыг харилцан уялдуулах байдлыг баримталж, олон улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтран ашиг хүртэхийн зэрэгцээ илүү шинэ хөгжлийг биелүүлэх хэрэгтэй.

2. Хятад улсын гол нээн хөгжүүлж, нээлт хийх туршилтын орон, хамтран ажиллах жишээч орон ба хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны орон, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны орон, гаалийн батлах ерөнхий орон, хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагааны орон зэрэг гадаадад нээлт хийх бүтээн байгуулалтыг сайн хийх хэрэгтэй.

3. Гадаадад хандсан эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, Хөххот, Бугат, Ордос, Үхай болон түүний хүрээлэн буй газар нутаг, Улаанцав, Даатун, Чуулгат хаалганы хамтын ажиллагааны орон зэрэг эдийн засгийн нягтарсан давуу талаа харуулж, нэлээд бүрэн аж үйлдвэрийн системийг байгуулан аж үйлдвэрийг хүлээн авах ба хамтран ажиллахыг чангатгах хэрэгтэй.

4. "Шилдгийг оруулж шилдгийг гаргах" стратегийн ёсоор бүтээгдэхүүн ба үйлчилгээний бүтцээ шилдэг сайн болгож, Өвөр Монголын гадаад худалдааны эдийн засгийн хөгжил дэх тулгуурлах хүчийг дээшлүүлэх хэрэгтэй.

Дөрөв. Байгууламж тогтолцооны шинийг бүтээх байдлыг чангатгаж, бүх талаар нээлт хийхэд хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй. Нэлээд бүрэн байгууламж тогтолцоог байгуулах бол Өвөр Монголын бүх талаар нээлт хийх ажлыг ахиулах чухал баталгаа болно.

1. Хамтран ажиллах тогтолцоогоо үргэлжлүүлэн төгөлдөржүүлэх хэрэгтэй. Өвөр Монголын зүүн хойдын гурван муж, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг газар оронтой хамтын ажиллагаагаа түргэтгэн ахиулж, муж (орон) алсалсан хамтын ажиллагаан дахь гол асуудал, хүндрэлтэй асуудал, ялангуяа муж (орон) алсалсан нөөц баялаг, зам тээвэр, усан ашиглалт, байгаль орчин, экологийн хамгаалалт, засаг барих, хууль хэрэгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж, Өвөр Монгол зүүн хойд орон, зүүн хойд Азийн улстай хоёр тал болон олон талын орон нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулах хэрэгтэй.

2. Олон улсын хамтран ажиллах тогтолцоог байгуулах хэрэгтэй. Өвөр Монгол болон "Нэг бүс нэг зам" дагуух улс орны Засгийн газартай хамтран ажиллах тогтолцоог сайжруулж, газар нутаг, хот хоорондох нөхөрсөг газар нутгийн харьцааг голлон ахиулж, “Нэг бүс нэг зам” дагуух улстай боомтын мэдээ мэдээлэл харилцан солилцох, хууль хэрэгжүүлэхэд харилцан туслах байдлыг цаашид ахиулах хэрэгтэй.

3. Үйлчилгээ баталгааны тогтолцоог байгуулан бүрэн болгох хэрэгтэй. Өвөр Монголын гадаадад хөрөнгө оруулж хамтран ажиллах үйлчилгээний индэр байгуулж, банк санхүүгийн дэмжлэгийн систем, аюулгүй байдлыг үнэлэн дүгнэх ба сэргийлэн хариуцах систем, хилийн гадна гэнэт үүссэн хэргийг шуурхай шийдвэрлэх тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл