solongonews
Гар урлалын бүтээлээ вичатаар худалдаж жилд 20 мянган юаний орлого олов
2019-07-08 15:57
Гар урлалын бүтээлээ вичатаар худалдаж жилд 20 мянган юаний орлого олсон байна.

    Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Том ялалт гацааны малчин Нийгэм энэ жил 53 настай. Тэрээр хошуун дээр ач хүүгээ харж суухын зэрэгцээ өөрийн хийсэн гар урлалын бүтээлээ вичатаар худалдаж жилд 20 мянган юаний орлого олсон байна.

Тэр цаг заваараа тэмээн ноос, адууны дэлээр монгол гэрийн бүслүүр, тугалын уяаа, исгий урлал зэрэг зүйлсийг хийж вичатаар худалддаг аж. Хийсэн эд нь эдэлгээ сайтай, чанар сайн байдгаас захиалах хүмүүс олон болсон байна. Захиалга нэмэгдснээр маш их цаг зав зарцуулах болж хоёр ач хүүгийнхээ сурлага амьдралд саад болохгүйн төлөө тэр өдөр бүр үүрийн 3 цагаар босч ажилладаг. Хичээл зүтгэл талаардахгүй гэдгээр түүний хийсэн зүйлс нь хүмүүст ташаагдаж, хүрээлэл ихтэй болов. Одоогоор Түнляо, Хөлөн буйр, Алшаа, Шиньжян, Хэбэй зэрэг олон бүс нутгаас захиалга авч, өнгөрсөн онд 20 мянган юаний орлого олов. Нийгмийн вичатад одоо 2000 гаруй найзтай. Тэрээр, “Бага байхад гэрийн нөхцөл тааруу байснаар гуравдугаар ангидаа сурлагаа тасалсан, соёлын түвшин доор, хятад хэл сайн мэдэхгүй. Гэвч сүлжээг ашигласнаар орон нутаг үг хэлний хязгардмал байдалд нөлөөлөгдөхгүй болжээ. Миний хийсэн зүйлс хүмүүст ташаагдаж байгаад баяртай байна, цаашдаа нэн олон хүмүүст бүтээлээ таниулхыг хүсэж байна” гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл