solongonews
Номын сантай нөхөрлөсөн баяр хөөртэй хүүхдийн баяр
2017-06-02 10:35
Өвөр Монголын номын сан болон Хөххотын Сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэг хамтран зохион байгуулсан ном унших үйл ажиллагаа 6 дугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголын Номын санд амжилттай болж өнгөрлөө.

Монгол хүүхдүүд 6 сарын 1-ний хүүхдийн баярыг баяр хөөртэй тэмдэглэх үүднээс Өвөр Монголын Номын сан, Хөххотын сайхан дүүргийн Монгол хүүхдийн цэцэрлэгтэй хамтран ном унших үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гол зорилго нь хүүхдийг багаас нь номын сантай танилцуулж, номтой ханилуулан, баяр хөөр, зол жаргалтай өсгөж бойжуулахад юм.

Хүүхэд багачууд маань номын сангийн ажилтны зааварчилгаар номын сангийн карт нээх, ном зээлэх, зээлсэн номоо буцаах, ном сонгох зэрэг номын сангийн дүрэм журамтай танилцсан байна. Цэцэрлэгийн багш нар хүүхдүүддээ шилдэг сайхан монгол үлгэрийн номыг сонгон уншуулж, уншсан үлгэрээрээ тэд уран сайхны тоглолт гарган сонирхуулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл