
Соёлоор улсаа хөгжүүлж, соёлоор үндэстнээ хүчирхэгжүүлнэ. Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтын соёл нь Хятадын 5000 гаруй жилийн соёл иргэншилт түүхээс улбаатай бөгөөд намын дарга нараар удирдуулсан ард түмэн хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэл дунд бүтээн байгуулсан хувьсгалын соёл болон социализмын тэргүүний соёлд нэгдэн Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалтад суурилжээ.

Урадын дунд хошуу нь өнө олон жилийн үүх түүхтэй бөгөөд гүн гүнзгий суурьтай. Урт хугацааны хөгжлийг дагаад монгол үндэстэн болон бусад үндэстний ард түмэн эвтэй найртай зэрэгцэн нутагшиж, олон үндэстэн, олон соёлыг нэгтгэн хөгжүүлж, үндэстний онцлогтой хүмүүнлэгийн үзмэр болон түүхийн соёлыг бүрдүүлжээ. Тус хошууны нутагт 10 мянган гаруй жилийн түүхтэй Мони уулын хадны зураг байдаг бөгөөд тархсан талбайгаар өргөн, олон тоотой бөгөөд 560 км үргэлжилж, Чинь, Ханий үеийн урт цагаан хэрэм болон мянган жилийн түүхтэй эртний хот, Гао Чесай, Шы Фаньчэн, олон олон эртний онгонууд буй. Үндэстний онцлогтой барилгууд, хувцас загварууд, ерөөл, магтаал, дуу, хөгжим, бүжгүүдтэй. Монгол үндэстний соёл нь үндэстний онцлогийг тод томруун харуулдаг бөгөөд наадам, овооны тахилга, галын тахилга, уртын дуу, морин хуур, бүжиг, үлгэр, бөх, морь унах, сур харвах зэрэг нь тухайн нутгийн өвөрмөц онцлогтой соёлын брэнд болжээ.

Өнөөгийн байдлаар Урадын дунд хошуу нь сум суурингийн 12 соёлын төв, тал нутгийн 80 соёлын төв, баг тосгоны 93 соёлын төв болон 27 соёлын хүрээлэн байгуулж, үндсэн шатны соёл урлагийн сурталчилгааны баг 47 байгуулж, иргэдийн баг 10, талбайн бүжгийн баг 88 тус тус байгуулжээ. Соёл урлагт дур сонирхолтой, авьяастай хүмүүс энэхүү боломжийг түшиглэн цаг завтай үеэ ашиглан уламжлалт баяр дурсгалын өдрүүдэд олон төрөл хэлбэрийн соёл урлагийн сурталчилгааны үйл ажиллагаа өрнүүлж, эв найртай, соёл иргэншилтэй шинэ хэв загварыг буй болгож, иргэдийн оюун санаа, соёлын хэрэгцээг хангасаар байна.


