solongonews
Чин Хуа Их сургуульд элсэхийг хүсвэл усанд сэлж чаддаг байх ёстой
2017-03-31 10:54
БНХАУ-ын Чин Хуа их сургууль элсэлтийн журамдаа хачирхалтай өөрчлөлт оруулсан байна.

       Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид, их сургуульд элсэхээсээ өмнө амжиж усанд сэлж сурах ёстой боллоо. Энэ нь шинэ оюутнуудын эрүүл мэндийг дээшлүүлээд зогсохгүй, ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Чин Хуа их сургууль элсэн сурагчдыг заавал сэлж чаддаг байх ёстой гэсэн шаардлагыг анх удаа нэвтрүүлж байгаа тохиолдолд биш юм. Өмнө нь 1919 онд ийм шаардлагыг тухайн үеийн удирдлагууд тавьж байсан ч сургуулийн нэр хүнд өссөнөөс, Бээжинд усан сан байгаагүйгээс энэ шаардлагыг түр зогсоосн аж. Ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд шинэ оюутнууд хамгийн багадаа 50 метр зайд өөрийн хүссэн сэлэлтийн төрлөөр сэлж, Чин Хуа их сургуулийн шаардлагыг хангаж буйгаа сургуулийн элсэлтийн комисст батлах шаардлагатай болох юм байна.


 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл