solongonews
Шинэ цагийн чадварлаг хүмүүс
2019-06-14 10:49
Цаг үе нийгмийн хөгжилд зохицуулан шинэ цаг үеийн чадварлаг хүмүүс олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг бүтээж байна.

    Бүтээгдэхүүн нь өрсөлдөөн ихтэй зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болж, гадаадад борлуулагдаж байгаа юм. Айл олондоо таалагдаж байгаа “Харговь” хонины махан жянг амталж байсан уу? Зүүн Үзэмчин хошууны Алтанхил сумны Алтанхил гацаа нутагтай Батмөнхийн найруулж үйлдсэн“ Харговь” хонины махан жянг амталсан бүхэн “Сайхан идээ байна. Цул байгальлаг хонины махаар хийсэн, хольцгүй, мал маллах газрын өөрийн бүтээгдэхүүн” гэж өндөр үнэлгээ өгдөг байлаа.

Батмөнх Япон улсад суралцаад 2006 онд нутаг буцсан байна. Нутагтаа харьснаар тэр эхэндээ "Харговь” мал аж ахуйн тусгай үйлдвэрт ажиллаж байснаа 2008 онд өөрөө цагаан идээний дэлгүүр нээж, 2010 онд жуулчлалын бааз эрхэлж байсан түүхтэй. Гэхдээ энэ хоёр үйлсээ төдийлэн урт хугацаанд үргэлжлүүлж чадаагүй. Ямар нэгэн ажил эхэндээ хүнд байдгийн учир бизнес эрхлэх замд тохиолдсон саадыг туулж, бусад арга замаар туршихыг санасан нь Батмөнхийг нэгэн амжилтад хүргэв. Тэрээр Япон улсад суралцаж, олныг үзэж нүд нээснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ бусдад таниулж борлуулах аргыг судалж эхлэв.

Батмөнх:

- Зах зээлд олон төрлийн жян бий, хэрэглэгчдэд ихэд таалагддаг нь ч бий. Сүүлийн жилүүдэд манай монгол нутгийн үйлдвэрлэсэн үхрийн махан жян нь бас зах зээлд борлуулалт сайтай байхыг хараад яагаад хонины махан жян гэж байж болохгүй билээ гэж  бодоод би өөрөө Үзэмчин хонины махаар жян найруулж эхэлсэн юм. Амт нь олон хүмүүст таалагдсан учир их хэмжээгээр үйлдвэрлэж борлуулж эхэлсэн байна. Одоо хонины махан жян үйлдвэрлэх тусгай үйлдвэртэй болж, малчдаас хонь худалдаж авах буюу хүйтэн хадгалалтаас мах худалдан авч үйлдвэртээ хэрэглэдэг” гэж ярьж байлаа. Ийнхүү “Харговь” хонины махан жян нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж утсаар харилцан худалдаж авдаг болсноор Батмөнх үйлдвэрээ өргөтгөж дэлгүүрээ ажиллуулав. Тэрээр басхүү:

- Манай дэлгүүр хөдөөний хонь үхрийн махны бүтээгдэхүүн, малчдын өөрсдөө хийсэн чихэр, гадаадын бараа зэргийг борлуулж байна. Энэ бол нутгийнхаа малын ашиг шимийн бүтээгдэхүүнийг гадагш борлуулахад тусалж, малчдад зохих орлого үүдэх замыг олгож чадна гэж танилцуулж байв.

Батмөнх сонголт хийхдээ зах зээлийн байдлыг нарийн судалдаг. Сүүлийн жилүүдэд Япон хоол хүмүүст таалагдаж буйг ойлгож, Япон хоолны газар ажиллуулахыг зорьсон байна. Япон хоол хийхэд амархан, түргэн, шим тэжээлийн тохируулалт сайн байдаг учир 2018 онд Улиастай сууринд Япон хоолны газар эрхлэв. Тэр өөрөө Японд суралцаж байсан тул Япон хоолны тухай ойлголт сайтай, бас Япон хоолны газар ажиллуулж байгаа найзаасаа хоол хийх мэргэжил суралцсан байна.

 Батмөнх:

- Манай хоолны газрын ажилтан үйлчлэгч тогоочийн ажлыг бүгдийг хийж чаддаг. Ажилтан нь нутгийн хүмүүс бөгөөд тэднийг тогтмол бус хугацаатай мэргэжил дээшлүүлэхээр гадагш суралцуулдаг. Би өөрөө хоолны амт нь хэрэглэгчдэд таалагдаж байгааг ихэд ажиглаж анхаардаг гэж ярьж байлаа. Хоолны газраа Япон маягаар чимж, тогооч, үйлчлэгчид нь бүгд Япон хувцас өмссөн нь хэрэглэгчдэд бас их таалагддаг. Манай хоолны газраар үйлчлүүлэгчид бидэнд их сайн үнэлгээ өгч зоригжуулдаг. Бид хоолоо хамгийн ариун цэвэр, түргэн, амт нь сайхан байхыг баримталдаг. Одоо цагийн хүмүүс хоолны амт чанар сайхан байхаас гадна, бусад түргэн хоолыг тэргүүн сонголт болгоно. Иймээс би дараагийн алхамд монгол онцлогтой хоол хүнсийг түргэн хоолны аргаар хийх тухай судлах санаатай  байгаа гэж өөрийн бодлоо хуваалцаж байлаа.

Зохиогч: САРНАА
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл