solongonews
НҮБ-аас ахмад настны эрх, сайн сайхны төлөө анхаарал хандуулахыг уриалжээ
2023-01-13 17:29
НҮБ-аас ахмад настны эрх, сайн сайхны төлөө анхаарал хандуулахыг уриалсан байна.

Энэ зууны дунд үе гэхэд 65 болон түүнээс дээш насны хүний тоо хоёр дахин их байх төлөвтэй байна гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн яамны 12-нд гаргасан тайланд заасан байна.Мөн тогтвортой ирээдүйд хүрэхийн тулд ахмад хүмүүсийн эрх, сайн сайхан байдал зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд тавих ёстой гэж онцолсон байна.

“Дэлхийн нийгмийн 2023 оны тайлан”-д 2021 онд 65 ба түүнээс дээш насны хүн ам 761 сая байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 1.6 тэрбумд хүрнэ гэжээ. 80 ба түүнээс дээш насны хүн ам нэн илүү хурдан нэмэгдэж байна.

Хүн амын хөгшрөлт нь өнөө цагийн дэлхий нийтийн онцлог болохыг уг тайланд онцлон тэмдэглэжээ. Улс орнууд тэтгэвэр, эрүүл мэндийн зардал нэмэгдэж байгаа үед ахмад хүмүүсийн дэмжих тодорхой алхмуудыг хийх ёстой. Улс орнууд хүн бүрд эрүүл наслах боломж олгох арга хэмжээ авах ёстой гэжээ.

Эрүүл мэнд,эмчилгээний нөхцөл байдал сайжрах зэргээс шалтгаалан  хүмүүс урт насалж байна гэж уг тайланд тэмдэглэжээ. Дэлхий даяар 2021 онд төрсөн хүүхэд дунджаар 71 жил амьдрах төлөвтэй байна. Энэ нь 1950 онд төрсөн хүүхэдтэй харьцуулахад бараг 25 жилээр өссөн үзүүлэлт юм. Хойд Африк, Баруун Ази, Сахарын цөлийн Африк ойрын 30 жилд ахмад хүн амын хамгийн хурдацтай өсөлтийн хугацаа хүрч ирэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Европ болон Хойд Америкийн өндөр настнуудын эзлэх хувь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Хүн төрөлхтөн урт наслах болсон нь бас эрүүл мэндийн байдал сайжирч байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч, хүн амын хөгшрөлтийн байдал дэлхийд тэгш бус байдалтай байж, хүн бүхэн эрүүл мэнд, боловсролын нөхцөл сайжирснаас ашиг тус хүртэж чадахгүй байна гэжээ.

-Бид өнөөгийн тэгш бус байдлыг ирээдүй хойч үеийнхээ тусын тулд шийдвэрлэн,ахмад хүн амын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, боломжуудыг ашиглахын төлөө хамтран ажиллах ёстой гэж НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жүньхуа ярилаа.

Зохиогч: ВАН ЖЯНЬГАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл