solongonews
Малчдад олон үйлдэлт хяналтын камер суурилуулж өгөв
2021-01-25 17:30
Улаангэрэл баг малчдад олон үйлдэлт хяналтын камер суурилуулж өгөв.

Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Улаангэрэл баг шинэ техник мэргэжлийг түшиглэн ард иргэддээ ашиг хүртээхийн тулд багийн нийтийн аж ахуйн орлогын мөнгөөр мал аж ахуй эрхэлдэг айлуудад олон үйлдэлт хяналтын камер суурилуулж өгчээ.

- Олон үйлдэлт хяналтын камер нь малчдын амьдрал үйлдвэрлэлд маш их ач тус үзүүлж байгаа бөгөөд хөдөлмөр хүчний хөлс мөнгө, гар утасны төлбөр, машин мотоциклын түлшний мөнгө зэргийг ихээхэн хэмнээд зогсохгүй цар тахлын эсрэг хяналт тогтооход ч их нөлөө үзүүлж байгаа хэмээн Улаангэрэл багийн дарга Чулуунбаатар танилцууллаа.

Өнгөрсөн жил тус баг нь нийтийн газар нутгаа түрээслүүлэн 460 мянган юанийн орлого олжээ. Багийн намын дарга, ардын зөвлөх зөвлөл болон хамтын хөрөнгийн удирдлагын газар ард иргэдийн саналыг хүлээн авч байнгын оршин суугч мал аж ахуй эрхэлдэг 78 айл өрхөд олон үйлдэлт хяналтын камер суурилуулжээ. Суурилуулсан камерын үнийн 70 хувийг багийн хамтын орлогоос гаргасан бол 30 хувийг тус айлаас гаргахаар шийдсэн байна.

Малчин Мандах хөдөлмөр хүчгүй, гэрийнхэн нь олон жил өвчний эсрэг тэмцэн ядуурчээ. Харин 2018 онд ядуурлаас ангижирсан айл болжээ.

- Олон үйлдэлт хяналтын камер нь хөдөлмөр хүчгүй айлд бараг л нэг хүний хөдөлмөр хүч нэмсэн гэж болох юм. Хөлсөөр нэг ажилчин авбал сарын 3000 юанийн цалин өгнө гэж үзвэл нэг жилдээ бараг 20 мянган юанийн зардал гарна. Камер суурилуулснаар энэ мөнгийг хэмнэх болсон гэлээ.

Энэ камерыг суурилуулснаар малчид шөнөөр манаанд гарахгүй гэрээсээ малаа харж, өдөр гэрээсээ малаа хариулах болсон. Бас суурингийн хөндлөн замд камер суурилуулж гэрийн камертай холбосноор хулгайгаас сэргийлж, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн ач тустай болсон. Камер видео дуудлага хийх боломжтой болохоор хол ажиллаж суралцаж байгаа хүүхдүүд нь ар гэртэйгээ байнга холбоо барьж байхад маш амар болж гар утасны төлбөр ч ихээхэн хэмнэх боллоо.  

 

Зохиогч: СУРГАЛТ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Шилийнголын мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл