solongonews
Ван И Казахстаны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээр хийв
2018-04-25 11:21
Ван И Казахстаны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээр хийлээ.

  Бээжин хотноо 04-р сарын 24-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Казакстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахмановтай хэлэлцээр хийлээ.
Ван И:

- Хятад,  Казахстан бол хаяа нийлсэн найрсаг хөрш, нягт хамтын ажиллагаатай бүх талын стратегийн түнш юм. Хоёр орны харилцаа хөрш орон хоорондын харилцааны үлгэр жишээ болсон. Казахстантай хамт хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг нухацтай  хэрэгжүүлж, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн харилцан  итгэлцлээ бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн чадавх, банк санхүү, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа хийж, олон улсын болон бүс  нутгийн үйл хэрэг дэх зөвшилцөл, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд бэлэн  байна хэмээн онцоллоо.
Кайрат Абдрахманов:

- Хоёр орны удирдагчдын дэмжлэгээр Казахстан, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөрш орны найрсаг харилцааг байнга дээшлүүлэх болно. Мөн Хятадын талтай хамт “Бүс ба зам”  бүтээн байгуулалтын хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, ШХАБ зэрэг олон талт  механизмын хүрээн дэх зохицуулалтаа бэхжүүлэн хоёр орны харилцааг шинэ түвшинд  гаргахад Казахстаны тал бэлэн байна хэмээн онцолсон байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл