solongonews
Гадаадын компаниуд Хятадад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна
2023-06-09 10:49
Гадаадын компаниуд Хятадад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна.

Дэлхийн банк болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага сүүлийн үеийн тайланг нийтэлж, дэлхийн болон томоохон эдийн засгийн цогцуудын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлсэн байна.Үүний дотор Дэлхийн банк Хятадын эдийн засаг 5.6 хувиар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Хятадын эдийн засгийг 5.4 хуиар өснө гэж таамаглаж байна. Хятад улс дахин нээлттэй болсон нь дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө гэж дээрх хоёр байгууллага илэрхийлэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 08-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Сүүлийн үед НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллага нэгж Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх таамгаа дээшлүүлсээр байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт олон улсын хамтын нийгэмлэг итгэлтэй байгааг энэ нь бүрэн харуулж байна. Хятадын эдийн засаг цаашид ч хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулна".

Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн саяхан гаргасан судалгааны тайланд дурдсанаар, санал асуугад хамрагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь Хятадын гадаад хөрөнгө оруулалтын бодлогод сэтгэл ханамжтай буюу түүнээс дээш үнэлгээ өгсөн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас санхүүгийн үйлчилгээ авах, зах зээлд нэвтрэх зэрэг үзүүлэлтүүдийн сэтгэл ханамж 80 гаруй хувьтай байна. Хятад дахь Европын Холбооны Худалдааны Танхимаас гаргасан тайланд дурдсанаар Хятадын зах зээлийн хэмжээ, асар их эрэлт шаардлага, судалгаа шинжилгээний үр дүнг арилжаанд шуурхай ашиглах, орон нутгийг нээн хөгжүүлэх авьяас чадвар зэрэг хүчин зүйлүүд нь Европын олон тооны компанийг Хятадын нутагт судалгаа, боловсруулалт хийхэд түлхэц болсон байна. Компаниудын бараг 60 хувь нь ирээдүйн таван жилд Хятадад судалгаа, хөгжүүлэлтийн зардлаа нэмэгдүүлнэ гэсэн бол Хятад дахь Америкийн худалдааны танхимын судалгааны үр дүнгээр Хятад дахь Америкийн компаниудын 66 хувь нь ойрын хоёр жилд Хятадад оруулах хөрөнгө оруулалтаа хадгалах буюу нэмэгдүүлнэ" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл