solongonews
Хятад улс ”Тяньлянь-2” 03 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2022-07-13 10:29
Хятад улс ”Тяньлянь-2” 03 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Хятад улс Шичан дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-3" Б зөөгч пуужинг ашиглан "Тяньлянь-2" 03 хиймэл дагуулыг 07-р сарын 13-ны 00 цаг 30 минутад агаарт амжилттай хөөргөж, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх даалгавар бүрэн амжилттай болжээ.

Энэхүү хиймэл дагуул нь Хятад улсын хоёр дахь үеийн геосинхрон тойрог замын мэдээллийн реле хиймэл дагуул бөгөөд голчлон сансрын хөлөг зэрэг нисгэгчтэй сансрын хөлөг, дунд болон бага тойрог замын нөөцийн хиймэл дагуулуудад өгөгдлийн дамжуулалт, хэмжилт, хяналтын үйлчилгээ үзүүлж, сансрын хөлөг хөөргөхөд хэмжилт, хяналтын дэмжлэг үзүүлдэг байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл