Хятадын НШУА-ийн Хятадын түүх судлалын хүрээлэн энэ сарын 03-нд Бээжин хотноо байгуулагдлаа. Тус хүрээлэн байгуулагдсан явдалд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин захидал илгээж, Намын төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, Хятадын түүх судлаачдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин захидалдаа: Түүх бол толь юм. Түүхээр толь болгон ихийг сурах ёстой. Түүхээ чухалчилж, түүхээ судлан, түүхээр туршлага болгох нь Хятадын үндэстнүүдийн 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхэн уламжлал юм. Орчин үеийн Хятад улс бол Хятадын түүх соёлын үргэлжлэл, хөгжил дэвшил мөн. Шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэхийн тулд Хятадын түүх, соёлын талаар илүү системтэй судалгаа хийх шаардлагатай. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн хуулиудыг илүү гүнзгий ойлгох ёстой. Түүхийг нэвт ойлгосон нөхцөлд ирээдүй өөд илүү амжилттай урагшилж чадна хэмээн онцолжээ.
Ши Жиньпин: Түүхийн судалгаа бол нийгмийн бүх шинжлэх ухааны үндэс суурь юм. Урт хугацааны турш, намын удирдлагын дагуу, Хятадын түүх судлаачид баялаг үр дүнд хүрч, нам, улс үндэстнийхээ төлөө идэвхтэй хувь нэмэр орууллаа. Хятадын түүх судлаачид шилдэг уламжлалаа өвлөн, Хятадын түүх, дэлхийн түүх, археологи зэрэг судалгааны хүчнийг нэгтгэж, судалгааны түвшин, инновацийн хүчин чадлаа дээшлүүлэн, Хятадын онцлогтой түүх судлал, эрдэм шинжилгээ, үг ярианы тогтолцоог түргэн бий болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин дарга Хятадын түүх судлалын хүрээлэн, Бүх Хятадын түүхийн судлаачидтай идэвхтэй хамтран ажиллаж, түүхэн материализмын байр суурь, үзэл санаа, арга барилыг баримтлан, Хятадын түүхэн судалгааны хөгжлийг дэмжиж, Хятадын түүх судлалын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн байна.
Хятадын түүх судлалын хүрээлэн нь Хятад улсын түүх судлалын ажил, түүх судлалын төлөвлөлт, улсын чухал том төсөл зэргийг хариуцаж ажиллан, Хятад улсын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлст хувь нэмэр үзүүлж байна.
