solongonews
Жунзны буянаар алдар нэр нь мандсан Лүлян тосгон
2022-04-25 10:52
Жунзны буянаар алдар нэр нь мандсан Лүлян тосгон

        Шаньси мужийн Лүлян хотын Ань Е тосгонд ороход жунзны анхилуун үнэр сэнгэнэж, жунз чанаж буй чимээ чихэнд аятайхан сонсогдоно. Дэргэд нь хэсэг хүмүүс тойрон суугаад жунз орооно. Энэ жижигхэн жунзны ачаар энэ тосгон ядуурлаас ангижирч баяжсан.

        Лүлян хот Лүлян нурууны нэрээр нэрлэгдсэн. Хувьсгалт дайны үед энэ хот Улаан армийн зүүн чиглэлийн аян замын гол тулааны талбар, Жиньсүй хилийн бүсийн төв байв. Шар хөрст өндөрлөгийн уулархаг тосгоны хуурай газраас ялгаатай нь Чюшүй мөрний баруун эрэг дэх Чянчинтан тосгон жилийн турш хангалттай  хур устай байдаг. Байгалийн болон өндөр чанартай усны нөөцийн ачаар тосгонд 400 га талбай өндөр чанарын өтгөн зэгс ургадаг.

        Ань Е тосгоны Намын хорооны нарийн бичгийн даргйа Цао Шуанлун:

- Нутгийн сайн нөөц баялгийг сахин хамгаалсан ч тосгон баяжилгүй их удсан. Гадны худалдаачинд баахан зэгсний навчийг хямд үнээр зарж, мөнгө олох боломжгүй байв. Хатан голын сайн чанарын жунз (Зэгсний навчинд боосон улаан чавгатай хольж агшаасан тутарга будаа) нь ч зарж гарахгүй, бүгдийг тосгоны иргэд өөрсдөө иддэг байжээ.

        Ядуурлаас ангижруулах бодлогын хугацаанд ядуурлаас ангижруулах багийн тусламжтайгаар 2015 онд Чянчинтан  тосгон жунзны аж үйлдвэрийг хөгжүүлж эхлэв. Тухайн үед тус тосгон аж үйлдвэрийн ядуурлаас ангижруулахад зориулж нэг сая гаруй юань авсан ч жунзны үйлдвэр байгуулахад хүрэлцэхгүй байв. Хүмүүс тосгонд үйлдвэрлэлийн суурь байхгүй гэдэгт санаа зовж, мөнгөө алдахаас айдаг тул хөрөнгө оруулалт хийхээс татгалзав.

        Жан Шиньчин зэрэг хүмүүс л түрүүлэн зоригтой хөрөнгө оруулж эхэлснээр тосгоны анхны бүлэг бизнесмэн болжээ. Тэрээр Чинтан хүнсний компанийг байгуулж, нутгийн өндөр чанарын наалдамхай будаа, Хатан голын улаан чавга, амтат Чинтангийн усыг ашиглан жунз хийв. Ингэж хийсэн жунз нь тослог амттай байж аажмаар "Чинтан  жунз" гэж нэрлэгдэх болсон.

        "Нэр хүнд нь улам бүр нэмэгдэж, борлуулалтын хэмжээ улам сайжирч байна. Сүүлийн хоёр жил би бараг бүтэн жилийн турш ажилласан" гэж Жан Шиньчин хэлэв. Жилийн 50 мянган борлуулалтаас сар бүр 500 мянган борлуулалтыг хийж, улирлын борлуулалтаас жилийн борлуулалтын шугамыг идэвхтэй хайж, худалдан авахаар оочерлож буй үйлчлүүлэгчдэд хүртэл жунз бүрийг 20 гаруй уламжлалт процессоор боловсруулж, чанаж болгон худалдан, Чинтан тосгоноос улсын олон орон нутагт борлуулж байгаа аж.

        Жунзийн аж үйлдвэрийн сайн хөгжлийн эрч хүч тосгоноос гадна ажиллаж буй олон тосгоны иргэдийг тосгонд үйлдвэр, гэр бүлийн цех байгуулахад татан оролцуулж байна. Одоо тосгонд жунз хийх цехүүд хаа сайгүй цэцэглэсээр...

        Чянчинтан тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга асан Жан Шиньвэнь хэлэхдээ, "Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд аж үйлдвэрийг өргөжүүлэх хэрэгтэй. Шаньши муж ядуурлаас ангижруулах ололт амжилтыг улам өндөр түвшинд бататгаж, хөдөө тосгоны сэргэн мандалтын шинэ нөхцөл байдлыг эхлүүлэхийн тулд энэ онд тодорхой үндэс суурь, хөгжлийн боломж бүхий хошуу, тосгон, тосгоныг сонгон авч, хөдөө тосгоны сэргэн мандалтыг үзүүлэх, бүтээн байгуулалт хийхээр болжээ. Хуучин Чинтан тосгоныг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх жагсаалтад оруулсан бөгөөд одоо өрх бүр жунзны аж үйлдвэрийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болсон байна. 2021 онд Чянчинтан тосгонд шинээр баригдсан жунзны аж үйлдвэрийн парк өдөрт 150 мянган жунз боловсруулж, тосгоны 170 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж байна. Энэ жил тосгон бүхэлдээ 30 сая жунз боловсруулан борлуулах төлөвтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ 80 сая юанийг давж, өнгөрсөн оныхоос 30 сая юаниар нэмэгдэнэ гэж төлөвлөж байна.

        " Жунзны аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноос хойш хэдхэн хоногийн дотор Бээжин, Шанхай, Тяньжин, Өвөрмонгол болон бусад газрын үйлчлүүлэгчдээс 3 сая жунзны захиалгыг хүлээн авсны 30% нь онлайн платформоос ирсэн." гэж Жан Шиньвэнь хэлэв.

        Урьд нь Чинтан жунз баяр наадам, амралтаар иддэг хоол байсан бол сүүлийн жилүүдэд жилийн турш ширээнд залрах амттан болон хувирсан бөгөөд тосгоныхон жижиг жунзад найдаж, хувь заяагаа өөрчилсөн байна. Тосгоны жунз боловсруулах үйлдвэрт 53 настай иргэн Ван Жинлян түргэн шаламгай хөдөлж, 15 секундын дотор нэг жунз ороож чаддаг. "Одоо би сард 5000-6000 юанийн цалин авах боломжтой боллоо” хэмээн гэрээсээ гадуур ажилласнаар багагүй орлого олдог төдийгүй гэр бүлдээ ч  их тус болж байгаагаа онцлов.

        Чянчинтан тосгоны хамтын эдийн засаг үргэлжлэн хөгжиж өдгөө тосгонд загасны цөөрөм, усан парк, хувьсгалын аялал жуулчлал зэрэг шинэ аж үйлдвэрүүд хөгжиж, олон жуулчдыг татах болов. 2021 онд Чянчинтан тосгоны аялал жуулчлалын орлого 6 сая юаньд хүрч, тосгоны хамтын эдийн засгийн орлого анх удаа 1 сая юаниас давж, 1 сая 280 мянган юаньд хүрэв.

     - Бид Чянчинтан тосгоныг үзэсгэлэнтэй, амьдрахад тохиромжтой тосгон болгон, Лүлян ууланд хүчирхэг аж үйлдвэрийн тосгон болгон байгуулж, тосгоны иргэдийн амьдрал улам цэцэглэн хөгжихөд хүчин чармайлт гаргана гэж  тосгоны ирээдүйн тухай Жан Шиньвэнь үнэхээр сэтгэл догдлон ярьж байлаа.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл