solongonews
24 цагийн номын сан нээгдлээ
2018-02-28 16:24
БНХАУ-ын Жянши мужийн Наньчан хотод анх удаа 24 цагийн өөртөө үйлчлэх номын сан албан ёсоор нээлтээ хийжээ.

Тус номын сан нь хотын Чиншаньхү дүүргийн Луожя суурингийн соёлын талбайд байгуулагдан, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.

Өөртөө үйлчлэх зориулалттай энэ номын сан нь 150 м.кв талбайг хамрах бөгөөд 8000 гаруй номтой аж. Түүнчлэн цахимаар ном, сэтгүүл авч унших болон өөртөө үйлчлэх зориулалт бүхий машиныг суурилуулжээ. Иргэд үнэмлэхээ “уншуулан” дотогш нэвтрэх боломжтой юм.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл