solongonews
Агьт хоршооноос ашиг хүртэж эхэллээ
2016-08-02 17:41
Хоршоо байгуулсан хоёр дахь жилээс ашиг хүртэж эхэлжээ.

Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Шинэгол багийн бэлчээр дээр ус ургамал тэнцүүхэн Агьтын зоо хэмээх сайхан нутаг байдаг. Энэ нутагт малчин Жамбалдорж гуайнх аж төрөн амьдарч байна. Бэлчээрийн газрыг айлд даалгаж өгөх бодлого хэрэгжсэнээр ах дүү хэдүүл хувь хувиа хөөн амьдарсан боловч хэн нь ч төдийлөн баян чинээлэг амьдарч чадсангүй. Оролго нь зарлагадаа хүрэхгүй зүдүүхэн байлаа.

Жамбалдоржийн ах дүү хэдүүл 666 га бэлчээрээ хувь хувьдаа хуваан авч, тор хүрээгээ шинэчлэн зассан бөгөөд бог малаа өсгөн бод малаа цөөлж, цөөн малаас сайн ашиг хүртэх улсын бодлогын дагуу маллаж эхэлсэн байна.

Гэвч айл болгон бэлчээрээ хашиж хүрээлэн өөрсдийнхөө жижиг талбайтай бэлчээр дээрээ малласнаас бэлчээр цөлжиж, байгаль орчин эвдэгдэж эхэлсэн байна.

Амьдралын суурь болсон бэлчээрээ хамгаалахаар ах Жамбалдорж нь арга бодож, хэдэн дүү болон хамаатан садантайгаа тохиролцон хоршоо байгуулах санал тавьсанд санал нэгдэн 2012 онд таван айл хамтран “Агьт”  үзэмчин хонь сонгон үржүүлэх хоршоо байгуулжээ. Хоршоо байгуулаад эхний ээлжид бэлчээрийн бодит байдал, малын өсөлт болон бусад нөхцөл боломжид тулгуурлан хамтдаа саналаа нэгтгэх,  цаг үеийн хөгжлийг даган бусдын туршлагыг судлан нарийн тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлжээ. Хоршоо нь анх байгуулагдахад 5 айл 580 бог малаа нийлүүлэн маллаж 665 га бэлчээрээ дөрвөн улиралд хуваан хашиж торлон сэлгэн малласан байна.

Ийнхүү хоршоо байгуулсан хоёр дахь жилээс ашиг хүртэж эхэлжээ.

 

Зохиогч: Сод
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл