Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03 дугаар сарын 09-ний өдөр Люксенбургийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын асуудал эрхэлсэн сайд Асселборнтой утсаар ярьсан байна
Ван И хэлэхдээ: -Люксенбург нь Европын Холбоо дахь Хятадын чухал хамтын ажиллагааны түнш юм. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Люксенбург хоёр орон идэвхтэй хамтран ажиллаж, харилцан туслалцан, тахлын сорилтыг даван туулж, хоёр орны ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлсэн. Хятад улс хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохыг санал болгож байгаа бөгөөд ингэснээр Люксенбургийг багтаасан бусад улс орнуудын аж ахуйн нэгжид илүү их хөгжлийн боломж олгох болно гэлээ.
Асселборн илэрхийлэхдээ: -Люксенбург нь Хятад улстай нисэх, ачаа тээвэр, харилцаа холбоо, санхүү, хүмүүнлэгийн салбар дахь практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ЕХ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эрт баталж, хүчин төгөлдөр болгох, ЕХ-Хятадын харилцааг хөгжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
