solongonews
20 мянга гаруй гүүр чинээлэг амьдралын замыг босгожээ
2020-07-06 15:07
Хятадад тал газар бус цорын ганц муж болсон байна.

Хятадын баруун өмнөд нутагт байрлах Гүйжөү мужийн нийт нутгийн 92.5 хувь нь уулархаг, толгод тул Хятадад тал газар бус цорын ганц муж болсон байна. Хоцрогдсон зам харилцаа нь Гүйжөүгийн нөөц баялгийн давуу талыг өөрчлөхөд саад болж, Гүйжөүгийн эдийн засгийн хөгжлийг ч боогдуулсан байна. "Хэрэв чинээлэг амьдралтай болъё гэвэл юуны өмнө зам засах хэрэгтэй” гэсэн үзлийг баримталж, сүүлийн жилүүдэд Гүйжөү  муж маш олон зам, гүүрийг барьж байгуулжээ.

Эдгээр дизайн сайтай, сайхан бүтэцтэй гүүр нь тухайн нутгийн оршин суугчдын сайшаал үнэлгээг хүлээсэн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Статистик мэдээллээс харахад  Гүйжөү мужид нийт 20 мянга гаруй гүүр байдаг бөгөөд өнөөгийн дэлхий нийтийн гүүрний хэв загварыг бараг бүгдийг хамарчээ. Дэлхийн 100 шилдэг гүүрийн жагсаалтад 80 гаруй хувь нь Хятадаас бүртгэгдсэн бол эдгээр 80 гаруй хувийн гүүрийн ихэнх нь Гүйжөү мужаас үүсэлтэй юм. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл