solongonews
“Бүс ба зам” дагуух орнууд идэвхтэй оролцож байна
2021-11-03 17:58
“Бүс ба зам” дагуух орнууд идэвхтэй оролцож байна

 

Хятадын олон улсын импортын 4-р экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхайд зохиогдоно. уг экспод  дэлхийн шилдэг 500, тэргүүлэгч аж ахуйн нэгжийн дахин оролцож байгаа хэмжээ  80 хувиас давж, үзэсгэлэнд оролцогчдын тоо өмнөх ээлжээс  давсан байна. Дэлхийн хамгийн том дуудлага худалдааны газар, гурван томоохон загварын дээд зэрэглэлийн өргөн хэрэглээний барааны групп, дөрвөн том үр тарианы худалдагчид, шилдэг арван автомашины групп, аж үйлдвэрийн цахилгааны шилдэг арван компани, эмнэлгийн төхөөрөмжийн шилдэг арван компани, гоо сайхны шилдэг арван компаниуд идэвхтэй оролцсон бөгөөд хамаг шинэ бүтээгдэхүүнээ уг үзэсгэлэнгээр нийтлэх болно.

Мэргэжилтнүүд, экспогийн  мэргэжлийн түвшин  нэмэгдэж байгаа нь олон компаниудыг дахин оролцохыг татах гол түлхүүр болсон бөгөөд олон улсын инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүний солилцооны чухал платформ болсон байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Бруней, Сири, Маврики, Палестин, Конго (Браззавиль) зэрэг 15 орон үндэсний үзэсгэлэнгийн төвд анх удаагаа оролцож, үүнд Конго (Браззавиль) зэрэг таван орон  анх удаа оролцож байгаа юм. Оролцогч орнууд нь хөгжингүй орнууд, хөгжиж буй орнууд, буурай хөгжилтэй орнууд зэрэг таван тивийн өнцөг булан бүрээс бүрдсэн  бөгөөд онцлон дурдахад  “Бүс ба зам” дагуух орнууд идэвхтэй оролцож байгаа юм.

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл