solongonews
Токиогийн олимпын наадмын галт бамбар дамжуулах арга хэмжээ төлөвлөсөн ёсоор болно
2020-08-21 17:15
Токиогийн олимпын наадмын галт бамбар дамжуулах арга хэмжээ төлөвлөсөн ёсоор болно.

Шинэ коронавирусний халдварын байдал цаашид ямар болох нь хараахан тодорхойгүй байгаа ч гэсэн Токиогийн олимпын наадмын гал бамбар дамжуулах арга хэмжээ мөн төлөвлөсөн ёсоор явагдаж, Японы 47 муж хотыг хамран 121 өдөр үргэлжлэх болно гэж Японы хэвлэл мэдээллийнхэн 08-р сарын 20-нд мэдээлжээ.

Галт бамбар дамжуулах арга хэмжээ 2011 оны цунами үүссэн Фукуда арлаас гараагаа авах болно. Учир нь олимпын нээлтийн өдрийг энэ оны 07-р сарын 27-ны өдрөөс ирэх жилийн 07-р сарын 23 гэж өөрчилсөн учраас гал бамбар дамжуулах өдрийг ч 03-р сарын 26-аас 03-р сарын 25 гэж өөрчилсөн гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байжээ.

Эх сурвалжаас үзвэл Олимпын наадмыг хойшлуулснаас хойш Токиогийн олимпын наадмын зохион байгуулах комисс гал бамбар дамжуулах үйл ажиллагааг хялбарчилж, зардлыг нь багасгах талаар бодсоор байгаа юм. Үүний зэрэгцээ бас орон нутгийн захиргаа тусгайлан төлөвлөсөн дамжуулах зам шугамыг хүндэтгэхээр зорьсон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл