Худалдааны яамнаас 14-ний өдөр мэдээлснээр энэ оны эхний хоёр сард Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 243.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.9 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын хувьд, үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 175.7 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт өмнөх оны мөн үеэс 73.8 хувиар өссөнөөс өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 69.2 хувиар өсч, өндөр технологийн үйлчилгээний салбар 74.9 хувиар өссөн юм. Эх сурвалжийн үүднээс авч үзвэл, "Бүс ба зам" дагуух орнууд болон АСЕАН-ы орнуудын бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 27.8 хувь ба 25.5 хувиар тус тус өссөн байна. Бүс нутгийн хуваарилалтын үүднээс авч үзвэл, Хятадын зүүн, дунд, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.6 хувь, 74.9 хувь ба 13 хувиар тус тус өссөн байна.
Сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөлөл болон дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний зохицуулалтын улмаас дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт ихээхэн хэлбэлзэлтэй байсан ч Хятадын гадаадын хөрөнгийн ашиглалт тогтмол өсөлттэй хэвээр байгаа юм. 2021 онд бүх Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын хэмжээ 1149.36 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9 хувиар нэмэгдэж, хоёр оронтой тоогоор өсөж, цар хүрээгээ шинэ түвшинд гаргасан байна. Өндөр суурийн үндсэн дээр энэ оны эхний хоёр сарын байдлаар Хятадын гадаад хөрөнгө оруулалт тогтвортой, эерэг хандлагатай, нээлттэй байна.
Энэ онд Худалдааны яам өндөр түвшний нээлттэй байдлыг улам өргөжүүлж, бизнесийн орчныг оновчтой болгоно. Нэг талаас хувьцааг тогтворжуулж, өсөлтийг ахиулж, гадаадын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг үргэлжлэн сулруулж, чөлөөт худалдааны туршилтын бүс, Хятадын олон улсын импортын экспо зэрэг нээлттэй платформуудын хөрөнгө оруулалтыг татах үүргийг бүрэн гүйцэд биелүүлэх юм. Нөгөө талаас бүтцийг оновчтой болгож, чанарыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэвшилтэт үйлдвэрлэл, стратегийн хөгжиж буй үйлдвэрүүд, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт түлхүү чиглүүлэх болно.
