solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(9)
2017-10-18 11:17
ХКН-ын XIX их хурлын тайланд: Хятад улс 2020 онд бүх талаар чинээлэг нийгмийг байгуулсны үндсэн дээр энэ зууны дунд үед орчин үеийн социалист, хүчирхэг гүрнийг байгуулах болно гэсэн байна.

Тайланд:

2035 онд Хятад  улс орчин үеийн социалист нийгмийг байгуулах болно. Үндэсний эдийн засаг, шинжлэх ухаан технологийн түвшин дээшилж, соёлын зөөлөн хүч илэрхий нэмэгдэх  болно. Хуулиар засагласан улс орон, хуулиар засагласан засгийн газар, хуулиар  засагласан нийгмийг үндсэндээ байгуулж, үндэсний засаглалын тогтолцоо,  засаглалын чадавхийг сайжруулна. Ардын амьдрал баян чинээлэг болж, дунд зэргийн  орлоготой хүмүүсийн тоо нэмэгдэж, хот суурингийн хөгжлийн зөрүү, иргэдийн  амьдралын түвшний зөрүү багасаж, олон нийтийн үндсэн үйлчилгээний эрх тэгш  байдал бий болж, экологийн орчин сайжран үзэсгэлэнт Хятад орны зорилтыг  биелүүлэх болно гэсэн байна.

Энэ зууны дунд үед Хятад  улс чинээлэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найртай, орчин үеийн социалист гүрнийг байгуулж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийг  дээшлүүлэн, нэгдсэн хүчин чадал, олон улсын нэр нөлөө бүхий тэргүүлэх гүрэн  болж, бүх ард иргэдээ чинээлэг болгож, аз жаргалтай, амар тайван амьдралыг бий болгон, Хятадын үндэстнүүдийг дэлхийн үндэстнүүдтэй өөдрөгөөр мөр зэрэгцүүлэх  болно гэж мэдэгдлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл