Хятадын төмөр зам энэ зун давхардсан тоогоор 400 сая зорчигч тээвэрлэв
2016-08-16 23:31
Хятадын төмөр зам энэ зун давхардсан тоогоор 400 сая зорчигч тээвэрлэв
Сурвалжлагчийн "Хятадын төмөр замын ерөнхий компани"-аас өнөөдөр мэдээлснээр, 7-р сарын 1-нд зуны тээвэр эхэлснээс хойш Хятадын төмөр замын зорчигч тээвэр өндөр ачаалалтай ажиллаж, 8-р сарын 15 гэхэд давхардсан тоогоор 402 сая 850 мянган зорчигч тээвэрлэж, өдөрт давхардсан тоогоор 8 сая 760 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 8.7 хувиар нэмэгдсэн байна. Хурдны төмөр замаар тээвэрлэсэн зорчигчийн тоо давхардсан тоогоор 200 саяас давж, 205 сая 680 мянгад хүч, төмөр замын зуны тээврийн нийт хэмжээний 51.1 хувийг эзэлж, өдөрт давхардсан тоогоор 4 сая 470 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 26.5 хувиар нэмэгджээ.
Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
