Төвийн эдийн засгийн ажлын хурлаар ирэх жилийн ажилд найман төрлийн чухал үүрэг зорилт тогтоосон бөгөөд үүний нэг нь “Хятад улсын стратегийн шинжлэх ухаан технологийн хүчин чадавхыг нэмэгдүүлэх” зорилт юм.
Төвийн эдийн засгийн ажлын хурал “Хятад улсын стратегийн шинжлэх ухаан технологийн хүчин чадавхыг нэмэгдүүлэх”-ийг ирэх жилийн ажлын найман төрлийн чухал үүрэг зорилтын эхний зорилт болгожээ.
Шинжлэх ухаан технологийн яамны дэд сайд Ли Мэн хэлэхдээ: Энэ нь шинжлэх ухаан технологи улс орны хөгжилд маш чухал ач холбогдолтой байгаагаас шалтгаалсан. “Өдгөө Хятад улсын хөгжлийн дотоод, гадаад орчинд гүнзгий өөрчлөлт гарч, ялангуяа эдийн засгийн даяаршил, шинжлэх ухаан технологийн даяаршил сөрөг урсгалд тулгаран, шинжлэх ухаан технологийн инновац нь том гүрний өрсөлдөөний гол талбар болж, технологийн ахиц дэвшлийн удирдан дагуулах өрсөлдөөн нь улс орны хөгжлийн давамгайллын төлөөх өрсөлдөөн болж байна. Иймээс бид заавал намын төв хорооны 5-р бүгд хурал, төвийн эдийн засгийн ажлын хурлын шаардлагын дагуу шинжлэх ухаан технологийн засаглалыг түргэтгэн, хөгжлийн санаачилгатай байр суурийг сайтар эзэмшиж, хөгжлийн шинэ давуу талыг олох хэрэгтэй юм” гэжээ.
Олон улсын шинжлэх ухаан технологийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж төвийн эдийн засгийн ажлын хурлаас заасан байна.
Ли Мэн хэлэхдээ: Хэн хүн Хятад улсын шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагаанд харшлахаар хэдий их оролдох тусам тэд Хятад улсын шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагаанаас төдий эмээж буйг харуулж байгаа юм. Ингэх тусам Хятад улс илүү нээлттэй байр суурь авч, олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны зам сувгаа улам өргөжүүлэх болно гэж тэмдэглэжээ.
