
Хятад даяар гэр бүлийн төлөвлөлтийн "Хоёр хүүхдийн бодлого"-д засвар оруулж эхэлснээр сүүлийн өдрүүдэд болж буй орон нутгийн "Хоёр чуулган"-аар энэхүү бодлогын өөрчлөлтийг түлхүү анхаарч байна. Энэ сарын 28-ны байдлаар, Гуанжөү, Хүбэй, Тяньжин, Жэжян, Анхүй зэрэг 11 мужийн АТИХ-ын байнгын хороо орон нутгийн гэр бүлийн төлөвлөлтийн бодлогод засвар оруулж, "Хоёр хүүхдийн бодлого" хэрэгжүүлж эхэлснээ тодорхойлов.
Хятадын Эрүүл Мэнд Гэр Бүл Төлөвлөлтийн Үндэсний Газар, "Хоёр хүүхдийн бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлсэн "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд жилд мэндлэх хүний тоо 3 сая орчмоор нэмэгдэнэ гэж төсөөлжээ.
"Хоёр хүүхдийн бодлого"-ыг 2014 онд анх хэрэгжүүлж байснаа Хятад даяар хэрэгжүүлэх хүртэл хоёрхон жил болжээ. Тэгэхээр энэ бодлогод цаашид бас ямар өөрчлөлт гарах тухай хүмүүс анхаарч байна.
