solongonews
Хамтдаа ашиг хүртэх алтан боломж
2017-09-27 18:41
“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны хүрээн дэх Хятад, Монгол, Оросын Уурхайн нөөц баялгийг хөгжүүлэх форум 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөххотод болов.

Хятад, Монгол, Оросын ашигт малтмалын хөгжлийн гүүрийг байгуулж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулахаар гол сэдэв болгосон энэхүү форумд Хятад, Монгол хоёр улсын төлөөлөгчид аль талаар бодитой хамтран ажиллах тухай санал бодлоо солилцсон байна. Хятад, Монгол хоёр улсын 140 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид харилцан хэлэлцсэний дүнд нийт 5 гэрээнд амжилттай гарын үсэг зурлаа.

- Уул уурхайн нөөц баялгийг нээж ашиглах нь Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны чухал цар хүрээний нэг болно. “Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны боломжийг түшиглэн, Хятад, Монгол, Оросын уул уурхайн нөөц баялгийн бодитой хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг ахиулах нь хоёр улсын аж ахуй нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт гүнзгийрэхийг дагаад дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хурдтай ахиулах нь Хятад, Монгол, Оросын уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжилд чухал боломжийг хангаж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн нээлтээ гүнзгийрүүлж, уурхайн үйлдвэрлэлийн салбар дахь бодит хамтын ажиллагааг чангатган, бохирдолгүй уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсэж байна гэж Хятад улсын Үндэсний газар шороо, нөөц баялгийн яамны Шинжлэх ухаан технологи, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жян Жяньжүн ярьсан байна.

- Монгол Улсад байгалийн уул уурхайн нөөц баялаг элбэг, манай хамгийн том хэрэглэгч бол Хятад улс болно. Иймээс бид хэрэглэгчидтэйгээ хамтран ажиллаж, тэдний хэрэгцээ шаардлагыг судлах хэрэгтэй бөгөөд өөрийн нөөц баялгаа хэрхэн нээж ашиглахаа судалж байгаад аль талаар хамтран ажиллахаа тогтох хэрэгтэй. Уул уурхайн үйлдвэрлэлийн талаар хоёр улсын хамтын ажиллагааны одоогийн байдлаас үзвэл нүүрс тээвэрлэхээр гол болгож байна. Алт, төмрийн хүдэр, зэс, мөнгө гэх мэтийн нөөц баялгаа нээж ашиглах талаар хамтран ажиллах боломж бий. Гэхдээ бид Хятад улсын зах зээлд юу илүү хэрэгцээ шаардалгатай байгааг ойлгох хэрэгтэй байна. Манайхан боловсруулах үйлдвэр байгуулж, зам тээврээ сайн хөгжүүлэх талаарх хамтын ажиллагаагаа сайжруулж, биднээс хамгийн ойр, хамгийн том зах зээл болсон Хятад улсад өөрийн хамгийн чанарлаг, тохиромжтой, ашигтай бүтээгдэхүүнээ гаргахыг санаачилж байна. Өнөөдөр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бүтэц, зах зээлийн шаардлага өөрчлөгдөж, зах зээлийн шинэ хөрөнгө оруулагч нэмэгдэн, Хятад улсын хөрөнгө оруулагчаас илүү сайн найдвартай үйлчилгээг хүсэж байна. Бид сайн хөрш болсны хувьд өөр өөрийн аж ахуйн хүндрэл, хөрөнгө мөнгөний хүндрэл, шинжлэх ухаан мэргэжлийн хүндрэл зэрэг талаар хоорондоо ярилцаж, саналаа солилцон хамтран ажиллах нь үргэлжлэн хамтдаа хөгжихөд ашигтай гэж анх удаагаа Хятад, Монголын үзэсгэлэнд оролцож байгаа “Эрдэнэс Монгол ХК”-ийн худалдааны явдлын орлогч захирал н.Одбаяр ярив.

Зохиогч: Навч
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл