solongonews
Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг бүрэн бэхжүүлнэ
2019-11-25 16:48
Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг бүрэн бэхжүүлнэ

   Төрийн Зөвлөлийн Тамгын газраас "Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх талаарх санал"-ыг гаргаж, оюуны өмчийг хамгаалах тогтолцоог тасралтгүй шинэчилж, сайжруулан, хууль эрх зүй, засаг захиргаа, эдийн засаг, технологи, нийгмийн засаглалын аргуудыг өргөн хүрээнд ашиглан оюуны өмчийг хамгаалах шаардлагатай байгааг тодруулав.

2025 он гэхэд оюуны өмчийн хамгааллын ажлыг нийгмийн сэтгэл ханамжид хүргэнэ. Хамгаалалтын системийг илүү төгс төгөлдөр, бизнесийн орчныг илүү оновчтой болгоно гэж уг саналд шаардсан байна.

Хуурамчаар үйлдсэн хүмүүсийн шийтгэлийг нэмэгдүүлж, нотлох баримтын стандартыг хатуу зохицуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга хэмжээг чангатгах шаардлагатай байна гэж тус саналд шаарджээ. Худалдааны нууц, бизнесийн мэдээлэл, эх кодын үр дүнтэй хамгаалалтыг судлах хэрэгтэй. Эрүүгийн гэмт хэрэгт цохилт өгөх ажлыг бэхжүүлэн, оюуны өмчийн зөрчлийн стандартыг бууруулах чиглэлээр санал боловсруулна. Шийтгэх ял оноох ажлыг эрчимжүүлж, цахим худалдааны платформыг хамгаалах удирдлагын стандартыг боловсруулах хэрэгтэй.

Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг сайжруулах, нийгмийн зөв засаглалын загварыг бий болгох, мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг бэхжүүлэх шаардлагатай гэж энэхүү саналд дурдаж байна. Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн чанад дахь тусламжийн үйлчилгээг сайжруулах, зохицуулалт, мэдээлэл олж авах механизмыг сайжруулах талаар илүү их хүчин чармайлт гаргах болно гэж тэмдэглэсэн байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл