
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 07-р сарын 31-нд Куала-Лумпурт Малайзын ГХЯ-ны сайдтай хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчтэй уулзсан байна.
Ван И: - Малайзын шинэ засгийн газар байгуулагдаж байгаа үеэр миний бие тус оронд айлчилж байгаа нь хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм. Энэ нь даруй манай тал Хятад, Малайзын харилцааг өдрөөр үнэлж, Малайзыг хоёр орны дипломат харилцаа ялангуяа хөрш зэргэлдээ орны дипломат харилцааны чухал байранд тавьж, Малайзтай найрсаг харилцааны бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хятад улс том жижиг гүрэн бүгд эрх тэгш байхыг баримталсаар ирсэн ба бусад орны дотоод хэрэгт хэзээ ч оролцохгүй юм. Бид Малайзын ард түмний сонголтыг хүндэтгэж, Малайз өөрийн орны байдалд нийцсэн хөгжлийн замаар явахыг дэмжиж байна гэжээ.
Ван И: - Энэ удаа Малайзад айлчилж байгаагийн бас нэг чухал зорилго бол Махатир ерөнхий сайд Хятадад айлчлах асуудлаар харилцан зөвшилцөж, энэ талаар бэлтгэхийн төлөө юм гэжээ.
