Дундад, Сербийн найрамдлын гүүр ашиглалтад орлоо
2014-12-19 10:59
Дундад, Сербийн найрамдлын гүүр

Дундад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Сербийн Ерөнхий сайд Вучич нар 18-ны өдөр Белград дахь Дунай мөрний гүүрийн барилгын ажил дуусаж ашиглалтанд орсон ёслолын арга хэмжээнд оролцжээ. Энэ гүүрийг тавихад Дундадын талаас хөнгөлөлттэй зээл өгсөн бөгөөд мөн Дундад улсын компаниас гүүр тавих ажлыг гүйцэтгэжээ.

Мөн Үеэр Ли Кэчян хэлэхдээ: “Энэхүү гүүр нь Дундад, Сербийн найрамдлын гүүр болно гэдэг найдаж байгаа бөгөөд хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх болно” гэжээ.
Сербийн Ерөнхий сайд Вучич: “Серби, Дундад хоёр улсын нөхөрлөл хамтын ажиллагаа шинэ нэгэн түвшинд хүрэхэд итгэлтэй байна” гэжээ.






Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх
