solongonews
Ли Кэчян Билл Гэйтстэй уулзав
2017-11-05 22:53
3-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжингийн Жүн Наньхайд Америкийн Тара эрчим хүчний компанийн ерөнхий захирал, Микрософ компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтстэй уулзсан байна.



Ли Кэчян: Хятад Америк хоёр тал шинэ үеийн цөмийн эрчим  хүчний технологийн судалгаа, хөгжлийн чиглэлээр сайн сайхан хамтран ажиллаж,  хоёр орны аж ахуйн нэгж хөрөнгө нийлүүлсэн компани байгуулан, оюуны өмчийн  эрхийг хамтдаа хуваалцахаар шийдсэн юм. Энэ нь Хятад Америк дээд технологийн  салбарын хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, хоёр тал хүлээн зөвшөөрсний үндэс  дээр хамтран ажиллаж, нээлттэй байр суурь авч буйг харуулж байгаа юм. Иймээс  хоёр талын хамтын ажиллагаагаар харилцан ашигтай хамтдаа ашиг хүртээнэ гэдэгт итгэж байна гэжээ. 


Өнөөгийн дэлхий нийт шинэ аж үйлдвэрийн хувьсгалыг  хурдтай хөгжүүлж байна. Хятад улс өөрийн хүн хүчний нөөцийн давуу талаа гадаадын  тэргүүний технологийн давуу талтай харилцан уялдуулж, интернет сүлжээг ашиглан,  технологийн салбарын хөгжлийг дэмжин, хүн төрөлхтөнд илүү үр өгөөж хүртээх болно  гэж Ли Кэчян онцолжээ. 
Билл Гэйтс: шинэ үеийн цөмийн эрчим хүч нь хүн  төрөлхтний ирээдүйн эрчим хүч, технологийн хөгжилтэй нягт холбоотой юм, эрчим  хүчний хангамжийн цэвэр, аюулгүй байлгахыг баталгаажуулж чадна. Бид Хятадын аж  ахуйн нэгжтэй холбогдох салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхийг чухалчилдаг бөгөөд  Хятадын хүн хүчний нөөцийн давуу талыг ашиглан, үргэлжлэн нээлттэй байр сууриар,  хамтын ажиллагааны ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.  

 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл