
Тус арга хэмжээний нээлтийн ёслолд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав зэрэг дарга удирдлагууд оролцож үг хэлсэн бөгөөд хоёр орны аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.
“БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ шатанд гаргах, салбаруудын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн бүх түвшин дэх уялдаа, харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих болон 2 талын ААН-үүдийн хамтын ажиллагааны орон зайг нээж өгөх зорилгоор энэхүү хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас зохион байгуулан, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн ёслолын дараа БНХАУ (ӨМӨЗО) - Монгол Улс ”Бүс ба зам” шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үзэсгэлэнг сонирхон, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмал, гадаад худалдаа, тээвэр зууч, барилга, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хоорондын үндсэн форум, төсөл танилцуулах хурал, гарын үсэг зурах ёслол, В2В уулзалтууд үргэлжилсэн байна.
