Сэтгүүлчид саяхан Хятадын хөгжлийн банкнаас ойлгосноор: 2023 оны эцсийн байдлаар, Хятадын Хөгжлийн банкнаас 28 муж 2616 дүүрэг болон Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн бүх их дээд сургуулиудыг хамарсан нийт 376 тэрбум 600 сая юанийн үндэсний оюутны зээл олгож, зээлийн үлдэгдэл 190 тэрбум 900 сая юаньд хүрч, санхүүгийн боломж муутай өрхийн нийт 20 сая оюутанд татаас олгосон банйа. Үүний дотор Хятадын Хөгжлийн банк 2023 онд 59 тэрбум 900 сая юанийн үндэсний оюутны зээл олгосон нь тухайн онд улсын хэмжээнд олгосон нийт зээлийн 85 гаруй хувийг эзэлж, 5 сая 630 мянган оюутанд дэмжлэг үзүүлсэн бол үндэсний оюутны үндсэн зээлийн үүргийг үр дүнтэй гүйцэтгэжээ.
Үүний зэрэгцээ Хятадын Хөгжлийн банк "Хүүгүй хугацаа хойшлуулах", "Зээлийн хүүг нэмэгдүүлэх, хүүг бууруулах" зэрэг холбогдох ажлыг ухамсартайгаар хийж байна. 2023 онд Хятадын Хөгжлийн банк төгсөх ангийн 250 мянган оюутны зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, 3.71 сая төгсөх ангийн оюутныг тухайн жилдээ төлөх ёстой оюутны зээлийн хүүгээс чөлөөлсөн байна. Одоо суралцаж буй 470 мянган оюутны зээлийн хэмжээг нэмэгдүүлж, зээлтэй 9 сая гаруй оюутны зээлийн хүүг буурууллаа.
Түүнчлэн, оюутны зээлтэй, сурлагын амжилт сайтай суралцаж буй бакалаврын болон бага коллежийн өдрийн ангийн оюутнуудад Үндэсний хөгжлийн банк, Харилцаа холбооны банк, Хятадын Худалдааны банк, Пин Ан банк хамтран Хятадын боловсролын хөгжлийн санд “Мөрөөдлийн бүтээн байгуулалтын тэтгэлэг”-ийг таван жилийн хугацаатай явагдуулж, нийт 400 сая юанийн санхүүжилттэй, нийт 100,000 шилдэг оюутан шалгаруулан суралцуулхаар болов. Энэхүү төслийн хэрэгжилтийн хамрах хүрээ нь Хятад улсын баруун бүсийн их, дээд сургуулиуд болох юм. Одоогийн байдлаар "Мөрөөдлийн бүтээн байгуулалтын тэтгэлэг" эхний жилдээ шалгарсан 19,658 оюутныг шалгаруулж, өргөмжлөл гардуулаад байна.
