Синьхуа агентлагийн мэдээ: - АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт: Сингапурт хийх АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг АНУ үргэлжлэн хийнэ гэж 15-нд мэдэгджээ.
Орон нутгийн цагаар 16-нд Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн нийтэлсэн мэдээнд, БНСУ, АНУ-тай хамтран томоохон хэмжээтэй цэргийн сургуулилт хийснийг зэмлэн буруушаасан бөгөөд 16-нд хийхээр товлоод байсан Өмнөд, Умардын дээд зиндааны хэлэлцээг БНАСАУ цуцлахаар шийдсэн байна. Мөн БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтын талаарх АНУ-ын дэвшүүлсэн хөтөлбөрөө сайтар бодолцох шаардлагтайг онцолжээ.
БНАСАУ-ын талын энэхүү байр суурьд холбогдуулан, Хитер Науерт мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг АНУ үргэлжлэн сайтар хийнэ. Хоёр талын уулзалт үргэлжлэн ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тэрээр: Цэргийн сургуулилтыг цуцлах буюу БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтыг цуцлах тухай мэдээг Өмнөд, Умард Солонгосоос АНУ ерөөөс сонсоогүй юм. АНУ энэ мэдээллийн агуулгыг шалгана гэжээ.
Хитер Науерт: БНАСАУ-ын удирдагч урьд нь БНСУ, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийхийг ойлгоно гэж хэлж байсан хэмээн дахин онцолжээ.
