solongonews
Хонконгийн номын үзэсгэлэнтэй сая гаруй хүн танилцав
2018-07-25 19:34
Хонконгийн номын үзэсгэлэнтэй сая гаруй хүн танилцлаа.

Хонконгийн 29 дэх номын үзэсгэлэн 7 хоног үргэлжлэн энэ сарын 24-нд өндөрлөлөө. Зохион байгуулагч тал Хонконгийн худалдаа, хөгжлийн газрын саяхан нийтэлсэн бүртгэлд харуулснаар энэ оны номын үзэсгэлэнтэй давхардсан тоогоор нийт 1 сая гаруй хүн танилцаж, түүхийн шинэ амжилт тогтоосон гэжээ.

Номын үзэсгэлэнгийн сүүлийн өдөр болоод байхад мөн л хүн олонтой байлаа. Үзэсгэлэнгийн доторх номын тавиур дээр цөөн ном үлджээ. Олонх номын дэлгүүрүүд хөнгөлөлт үзүүлсэн болохоор худалдан авагчид авсан номуудаа цүнхэндээ хийнэ.  

Гуанжөүгээс ирсэн бизнесмен Таози номоо борлуулаад сэтгэл хангалуун байлаа. Тэрээр: - Өнгөрсөн жил манай компани үзэсгэлэнд оролцоогүй. Гэвч 2016 онд оролцсон үзэсгэлэнтэй харьцуулахад энэ удаагийн борлуулалтын хэмжээ дахин нэмэгдэж, сайн амжилтад хүрлээ. Ирэх жил үзэсгэлэнд мөн оролцоно гэжээ. 

Номын үзэсгэлэнгийн үеэр судалгаа шинжилгээ хийсний дүнд судалгаанд оролцсон ихэнх уншигчид өнгөрсөн нэг жилд хэвлэлийн ном худалдаж авсан бөгөөд жилийн дундаж хэрэглээ 1412 хонконг долларт хүрсэн байна. Харин номын үзэсгэлэнгийн үеэр дунджаар 810 хонконг доллар зарцуулж ном авах хүсэлтэй уншигч байгаа бол шинээр хэвлэгдэж буй ном авах хүсэлтэй нь 79 хувийг эзэлж, 41 хувь нь хөнгөлөлттэй ном авах хүсэлтэй байлаа. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл