solongonews
Рашаан хот таныг халуун дотноор угтана
2018-12-06 18:25
Аялал жуучлалын тансаг орон Рашаан хот таныг халуун дотноор угтана.

Хянган аймгийн Засгийн газраас санаачлан, Рашаан хотын Засгийн газраас хариуцан, Улаанхот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Хорчин баруун гаран дунд хошуу, Залайд хошуу, Тү Чюань Шянь, Хөххотын аялал жуучлалын хөгжлийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан Хянган аймгийн өвлийн улирлын аялал жуучлалын танилцуулгын хурал хийгээд Рашаан олон улсын мөс цасны наадмын хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 6-ны өдөр Хөххотод амжилттай болов.

Энэ удаагийн хэвлэлийн бага хурал нь морин хуурын яруу эгшгээр нээлтээ хийн хөшгөө нээж, Хянган аймгийн танилцуулсан видио бичлэг үзүүлэх, Хянган аймгийн аялал жуучлалын товчооны даргын танилцуулга, Рашаан хотын аялал жуучлалын товчооны даргын танилцуулга, Улаанхотын онгоцны буудлын ажилтан хөнгөлөлттэй төрийн бодлогыг танилцуулах, гарын үсэг зурах зэрэг агуулгын дор явагдлаа.

Хэвлэлийн бага хурал нь арван гуравдугаар хугацааны Хятад улс-Рашааны олон улсын мөс цасны наадам тун удахгүй болохтой холбогдуулан Өвлийн улирлын аялал жуучлалын зах зээлийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх, Засгийн газрын удирдлага дор аж ахуйн нэгжийг дэмжин урагшлуулах, хамтарсан борлуулалтыг нэмэгдүүлэх аргыг ашиглан, танилцуулга+ үзэсгэлэн хэлбэрээр Хянган аймгийн аялал жуучлалын нөөц баялаг болон өвлийн улирлын аялал жуучлалын бүтээгдэхүүн, харгалзсан төрийн бодлогыг бүх талаар танилцуулж, Хянган аймгийн “Өвлийн улирлын” брэндийг бүтээж, Хянган аймгийн аялал жуучлалын бүтээгдэхүүний яруу алдрыг дээшлүүлэхэд зорилго тавьсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл