solongonews
Зүрхний минь эзэнд очих захидал
2015-12-28 18:21
 
Сайн байна уу? Миний аз жаргал минь. Зүрхэн доторх нэгэн том орон зай хэнээр ч солишгүй миний нандин эрдэнэ, юутай ч зүйрлэшгүй миний амин эрдэнэ. Чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү захиаг бичин суухад нүүрэнд минь инээмсэглэл тодорч, толгой дотор бид 2ын хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай мөчүүд бодогдоод хэрвээ чаддаг бол нисээд чам дээрээ очмоор тийм их жаргалтай байна. Анх чамайг харчаал “ энэ бандитай заавал танилцандаа” гээд л танилцчаад “ энэ хүнийг заавал өөрийн болгонодоо” гэж бодож байснаа чамаас,бусдаас би нуухгүй.
 
Хайрн их шуналтай байгаа биз, хэрвээ тэгэж шуналдаагүй байсан бол хаа нэгэн газар хосоо хайгаад л  явж байх байсан байхдаа хэхэ. Чамайг анх харахад биеэр минь тог гүйж байгаа юм шиг нэг л сонин мэдрэмж төрж байж билээ. Өөр хэнийг хараад  ч тийм мэдрэмж төрдөггүй. Анхны харцаар дурлана гэдэг л тэр байхдаа. Одоо ч хүртэл чамайгаа харах болгонд анх харж байгаа юм шиг догдлоод л , хараад л баймаар чи минь бусдаас нэг л онцгой нэгэн.
 
Чамтайгаа байхдаа жаргалтай байдаг ч хаяа нэг ам мурийх шаардлага гардаг. Тэр үедээ үнэхээр их уурлаж дахиж харьцмааргүй санагддаг ч уур гарсны дараа чамтай л харьцахгүй бол хэд хоног ч байж чадахгүй гэдгийг, би чамд чи надад амь шиг хэрэгтэй гэдгийг, бид эвтэй байвал ямар ч зовлон жаргал болгох чадалтай гэдгийг би мэдэрдэг. Ярьж байсан ирээдүйгээ заавал хамтдаа бүтээгээд өвөө эмээ болоод ач зээгээ тойруулан суугаад хамтдаа аяга цайгаа хувааж уун тэнгэрийн оронд залартлаа аз жаргал зовлон гунигыг хослуулан бие биендээ түшиг тулгуур болон амьдрана шүү хайраа. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл