Хятадын эдийн засаг 6.3 хувиар өсөв
2019-07-17 16:15
Оны эхний хагас жилд Хятадын ДНБ 45,0933 их наяд юань боллоо хэмээн Хятадын статистикийн үндэсний товчооноос энэ сарын 15-нд мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өссөн үзүүлэлт юм. 2019 оны эхний гурван сарын өсөлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувь байсан, дараагийн гурван сард 6.2 хувиар өсчээ. Хятадын статистикийн үндэсний товчооны дүгнэлтээр 1-ээс 6-р сард улс ардын эдийн засгийн үйл ажиллагаа нь боломжийн түвшинд байсан бөгөөд ерөнхийдөө тогтвортой өсөлттэй байгаа аж. Гэхдээ додоод, гадаадын эдийн засгийн сорилт туршилтын улмаас эдийн засагт шинэ өрсөлдөөн тулгарч байна гэж мэдээллээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
